- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 29 өдрийн дугаар хуралдааны гаргасан 08, 09 тоот шийдвэрийн дагуу сумын Урд оны төсвийн хэмнэлтээс 30.0 сая төгрөг зарцуулж ,малчдад тусламж үзүүлэх тогтоолыг хэрэгжүүлж , мөн сумын өвс тэжээлийн нөөц хөрөнгөнөөс 10.6 сая төгрөг нэмж зарцуулан нийт 40.6 сая төгрөгний үнэ бүхий 1401 уут хэвгийг малчин, мал бүхий өрх тутам 1 уутыг үнэ төлбөргүй олгох
- Орон нутгийн хөгжлийн сан , Малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх хөтөлбөрт “Малын эрүүл мэндийг хамгаалах”-д зарцуулахаар баталсан 20.0 сая төгрөгөөр худалдан авсан 1400 ш 100гр савалгаатай, 30-аас доошгүй малд хүрэх хэмжээний мульт витаминыг малчин , мал бүхий өрх тутамд 1 ш –ийг , Төл малд Е, селений дутагдалын үед урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгоор тарьж хэрэглэх 100 аас доошгүй төл малд хүрэх хэмжээний 1164 ш Селенийг малчин өрх бүрт 1 ш -ийг үнэ төлбөргүй олгох
- Ахмадуудын хандивласан бээлий, тармуурыг багуудад хуваарилан , хэрэгцээ шаардлагатай малчдад олгох
- Зам гаргах , хаваржааны цас арилгахад зориулж хөдөөгийн баг бүрт 2.0 сая төгрөг, нийт 10.0 сая төгрөгний шатахуун зарцуулахаар хуваарилав
- Байгаль орчны сайдын шийдвэрлэсэн хөрөнгөөр сэг зэм устгалд 10.0 сая төгрөгний шатахуун зарцуулах
- Сумын эрүүл мэндийн төвийн машины сэлбэг авахад зориулж 1080000 төгрөгийг сумын онцгой комиссын хандивын орлогоос шийдвэрлэхээр боллоо.
Хэвэг , эм тариаг 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн Багийн засаг дарга, хурлын төлөөлөгчид малчдад олгож, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавина.
2024-03-21 17:44:38