Цагаан-Уул сум
2023-07-14 12:00:00,   85

Цагаан-Уул сум:

Хөвсгөл аймаг Цагаан-Уул сум нь ардын Засгийн эхэнд 1923 оны 09 дүгээр сард Засагт хан аймгийг Хан тайшир уулын аймаг, Эрдэнэ дүүрэгч вангийн хошууг Дэлгэрхаан уулын хошуу гэж нэрлэх болсноор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Баян-Уул, Баянхайрхан сумд багтаж байжээ. 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөн Хөвсгөл аймгийг байгуулан аймгийн анхдугаар хурлын тогтоолоор  1931 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр Цагаан-Уул сумыг одоогийн Өвгөд багийн төвд 12 багтайгаар байгуулсан бөгөөд 1933 онд 12 баг, 1150 өрх, 3800 хүн амтай, 10000 толгой малтай байсан байна.

Өнөөгийн байдлаар Цагаан-Уул сум нь 6-н багтай, /Агар, Өвгөд, Тосон, Хужирт, Шарга, Жаргалант/, 586,6 мянган км/кв нутагтай, 1636 өрхтэй, 5887 хүн амтай, 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 449841 толгой малтай аймагтаа малын тоо толгойгоор тэргүүлдэг сум юм. Тус суманд 1401 малчин өрхөд 2339 малчин амьдарч нүүдэлчин монголчуудын амьдралын хэв шинжийг агуулан нутгийн үүлдэрийн 5 хошуу малаа өсгөн МАА-гаас орлогоо бүрдүүлж амьдарч байна.

Суманд төсвийн 7 байгууллагатай бөгөөд:

  • Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Засаг даргын Тамгын газар
  • Эрүүл мэндийн төв
  • Ерөнхий боловсролын сургууль
  • Сургуулийн өмнөх боловсрол-1
  • Сургуулийн өмнөх боловсрол-2
  • Соёлын төв
  • Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги
  • Орон нутгийн өмчит Галт дулаан ХХК нар нь нийтлэг үйлчилгээгээр  ханган ажиллаж байна.

Уур амьсгал:

Сэрүүн уур амьсгалтай, өвөлдөө цас нилээдгүй унадаг Ужгийн дүмбэн, Тэлээ, Цагаан-Уул, Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт, Далт, Гурван хүнхрүү зэрэг өндөр уулс, Дэлгэрмөрөн, Агар, Тэс зэрэг гол мөрнүүд, Сангийн далай, Гандан, Хунт, Галуут зэрэг нуурууд, Алт, чулуун нүүрс, шохой, зос, молбедин зэрэг ашигт малтмалтай, нийт нутгийн 78934 га нь ойн сан бүхий, 2221 га нь хадлангийн талбайтай.

Дэд бүтэц:

Манай сум  Мөрөн - Ар булаг - Цагаан-Уулын 35 квт-ын эрчим хүчний шугамд холбогдсон.

Мөрөнгөөс Цагаан-Уул хүртэл 138 км сайжруулсан авто замтай

Жи-Мобайль, Скайтел, Мобиком, Юнителийн үүрэн телефоны опериаторууд ажилладаг.

Сумын төвд дулаан үйлдвэрлэх 2 уурын зуухтай, байгууллага, ААН-үүд дулааны шугамд холбогдсон

ЕБС нь 440, 350 хүүхдийн хичээлийн байртай, нийт 1248 сурагч суралцдаг

Сургуулийн өмнөх боловсролын  90 болон 150 хүүхдийн 2 цэцэрлэгтэй

Хөрсний бүтэц ургамал зүй:

Сумын газар нутгийн хөрс нь ойдоо агро үйлдвэрлэлийн 2 дугаар зэргийн ялзмаг ихтэй хүрэн бор хөрстэй бөгөөд тал хээртэй агро үйлдвэрлэлийн 3 дугаар зэргийн цайвар бор элс хайргатай хөнгөн хөрстэй хөрсний эвдрэлд өртөхөд хялбар хөнгөн  хөрстэй.

Тус сум нь өөрийн аймгийн Цэцэрлэг, Арбулаг, Бүрэнтогтох, Баянзүрх, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, баруун хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг ба Улаанбаатар хотоос 832 км, аймгийн төв Мөрөн хотоос 138 км зайд тус тус оршдог.

2023-07-14 12:00:00