Сайн байцгаана уу. Цагаан-Уулаараа овоглосон уугуул, суугуул нутгийн зон олон та бүхэндээ XYII жарны модон Луу жилийн босгон дээр мэндийн цэнхэр хадган дээр ерөөлийн сайхан үгсээ дэлгэн мэндчилж байна.
Айлчилан ирж буй Луу жилийг манай сум 1636 өрх айл, 5887 хүн амтай болсон байгаа. Эдгээрээс 1401 өрх айл мал тоолуулсан бөгөөд нийт 449841 толгой мал тооллогдсон амжилтаар угтаж байна.
Ирэх модон луу жилдээ нутгийн зон олон та бүхэн минь амжилт бүтээлээр арвин байж эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Өтгөс буурлуудын минь буян заяа
Өнө эртний түүхтэй малчин заяа
Үүрд дурсагдах Цагаан-Уулаараа овоглосон
Үйлс нь арвин нутгийн зон олон минь
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цагаан-Уул сумын Засаг дарга Содномцогийн Гончигням