ЦАГААН-УУЛ СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2024-02-10 00:00:00,   287

Эрхэм Цагаан-Уулчууд та бүхэнтэйгээ золгон ирж буй “Хилэнт эх” хэмээгч Модон луу жилийн мэндийг Цагаан-Уул сониноороо дамжуулан мэндчилж байна.

Улиран одож буй Туулай жилд Цагаан-Уулчууд амжилт бүтээл арвинтай хүн зон нь эрүүл энх, эрдэнэт мал сүрэг нь онд мэнд орж урин хавартай золгож байна. Сумын ИТХ-аас хөрөнгө оруулалт төсвийн хувиарлалтад оновчтой шийдвэр гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ил тод, шударга зарчмыг баримтлах болон иргэдийнхээ сэтгэл зүйн боловсролд ач холбогдол өгч ажилласан жил байлаа.

          Айлчлан ирж буй “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ Цагаан-Уул хайрханаараа овоглодог нутгийн уугуул болон суугуул ард түмэн минь эрүүл энх, саруул сайхан байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өрөөл өргөе

Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалга дээр чинь бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан

Бүхнээс элбэг дэлбэг сар шинэдээ сайхан шинэлээрэй

ХҮНДЭТГЭСЭН

ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Н. АЛТАНБААТАР

2024-02-10 00:00:00