Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Засаг дарга С.Гончигням, Сумын Засаг даргын орлогч У.Аварзэд, Засаг даргын тамгын газрын дарга Д.Түмэнбаяр, 6 багийн Засаг дарга нар болон албан хаагчдыг оролцуулан томилолтын зорилго, үйл ажиллагааг танилцуулан хурал зохион байгуулж, Малчдад таниулах сургалт, мэдээлэл хийх төлөвлөгөө, маршрутыг гарган батлуулав. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар “Дэд ажлын хэсэг”-ийг дараах бүрэлдүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний арга хэмжээг Цагаан-Уул сумын боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан малчдад танилцуулах, зөвлөмж мэдээлэл өгөх, малчидтай уулзалт хийх, санал солилцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн батлагдсан төлөвлөгөө, маршрутын дагуу дараах байдлаар зохион байгуулав.
1. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сумын Соёлын төвд ЗГХЭГ-ийн даргын зөвлөх Ү.Амарбат ирж 116 малчин өрх, 18 мал бүхий иргэнд мэдээлэл хүргэж, санал солилцох арга хэмжээг зохион байгуулан ажиллав.
2. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сумын Засаг даргын тамгын газарт Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 20 тоот өрөөг “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тасаг болгон тохижуулж 78 малчин өрх, 21 мал бүхий иргэнд мэдээлэл хүргэв.
3. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сумын ЗДТГ-ын Шинэ хоршоо хөдөлгөөний мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тасагт 32 малчинд мэдээлэл өгсөн. Мөн Тосон багийн Засаг дарга Н.Доржпаламтай хамтран Адуун чулууны таг, Мандал сайр, Өндөр сэрвэн, Тосонгийн өвөр, Орхи нэртэй 6 газарт малчин Баасандагва, Дунгар, Насантогтох, Энхүүш, Баасан нарын гэрт уулзалт зохион байгуулж, нийт 98 малчин өрх, 49 иргэнд мэдээлэл хүргэн ажиллав.
4. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Засаг дарга С.Гончигням, Агар багийн Засаг дарга Г.Маналжав, Өвгөд багийн Засаг дарга Б.Дэлгэрмөрөн нартай хамтран Халиун энгрийн овоо, Зөөхий, Урд хүнхрүү, Хөшөө, Зүүн хавцгай нэртэй 7 байршилд уулзалт зохион байгуулж, нийт 65 малчин өрх, 37 иргэнд мэдээлэл хүргэсэн.
5. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвгөд багийн Засаг дарга Б.Дэлгэрмөрөнтэй хамтран Өвгөдийн гол, Шаргын өвөр, Өгөөмөрийн гол, Буянтын гол нэртэй 4 байршилд уулзалт зохион байгуулж, нийт 71 малчин өрхөд мэдээлэл хүргэсэн.
6. 2024 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд сумын ЗДТГ-ын “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тасагт 38 малчинд шинээр мэдээлэл өгч, мэдээлэл авсан хамтран ажиллахаар ирсэн малчин өрхүүдэд төсөл бичих, хоршоо болон ажиллах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зэрэг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажилласан.
7. 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Засаг дарга С.Гончигням болон Хужирт багийн Засаг дарга Ч.Дэрэм нартай хамтран Элээтийн гол, Майханы өвөр, Толийн ар нэртэй 3 байршилд уулзалт, мэдээлэл, сургалтыг зохион байгуулж, нийт 113 малчин өрхөд мэдээлэл хүргэхээс гадна өрхийн эмэгтэйчүүдэд зориулан өрхийн үйлдвэрлэл хамтран эрхлэх, өрхийн орлого нэмэгдүүлэх, үр ашигтай байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, сав баглаа боодол зэргээр тусгайлан санал солилцож, малчин эмэгтэйчүүдийн хоршин хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсан.
8. 2024 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Агар багийн Засаг дарга Г.Маналжавтай хамтран 6 байршилд уулзалт зохион байгуулж, 64 малчин өрхөд мэдээлэл хүргүүлж ажиллав.
9. 2024 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Засаг даргын орлогч У.Азарзэд дарга болон Шарга багийн Засаг дарга Б.Бямба-Эрдэнэтэй хамтран 8 байршилд уулзалт зохион байгуулж, 34 малчин өрхөд мэдээлэл хүргүүлж ажиллав.
10. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд сумын ЗДТГ-ын Шинэ хоршоо хөдөлгөөний мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тасагт мэдээлэл 192 малчин өрхөд мэдээлэл өгч, өмнө мэдээлэл авсан малчин өрх болон мал бүхий иргэд хоршоо болон хамтран ажиллахаар ирсэн иргэдийн хоршоо байгуулах, хурлын тэмдэглэл, тогтоол гаргах, улсын бүртгэлд бүртгүүлэх, төсөл бичих зэргээр бүхий л үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажилласан.