Монгол улсын Засгийн газраас 2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан төр хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого арга, хэмжээг сурталчлах, хоршоодыг идэвхжүүлэх зорилгоор сумын хоршооны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, ахуйн үйлчилгээний хангамж, чанарыг сайжруулах чиглэлээр сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг батлуулж, ХХААХҮСайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 тушаалаар батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, ханалт тавих журам”ын дагуу төсөл сонгон шалгаруулах хороо болон хяналтын зөвлөлийг ИТХ-аар батлуулан хоршоог хөгжүүлэх сангийн төслийг зарлах, хүлээн авах товыг тогтоолгон 04 дүгээр сарын 08 нд ХХСангийн ТСШХороо хуралдаж 45,0 сая төгрөгний зээлийг Цахьяа бизьяа хоршоо кофе шоп ажиллуулах чиглэлээр 20,0 сая, Сангийн далай шарга хоршоо, хоршооны үйл ажиллагааг өргөжүүлж, ногоон тэжээл тариалах чиглэлээр 25,0 сая төгрөгний хөнгөлөлттэй зээлд тус тус хамрагдан үйл ажиллагаагаа явуулж байна. ХХСангийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлүүлэх, мэдээллийн санд оруулж, мэдээлэх, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар санд 82,9 сая төгрөг төвлөрөөд байна.