Хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгч нарын анхааралд
2024-04-05 00:00:00,   11

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН /ХУУЧНААР СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН/-ИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД МЭДЭЭЛНЭ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж байгаа "Шил" ажиллагааны хүрээнд “Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг ил тод болгох, найдваргүй зээлдэгчдийн нэрсийг зарлах, хохирлыг барагдуулж дараагийн иргэдэд боломж олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч хугацаандаа төлөөгүй зээлдэгчдийн мэдээллийг 2023 оны 04 дугаар сарын 30 ны өдрөөр тасалбар болгон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Цагаан Уул сумын Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар нийтэд зарлахыг мэдэгдэж байна.

ХУГАЦААНДАА ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ЗЭЭЛДЭГЧ ТА ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ЯАРАЛТАЙ ДУУСГАН БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОНО УУ !!!

Дэлгэрэнгүй мэдээллийг: Хүнс, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэгээс утсаар лавлана уу. Утас: 89406770

2024-04-05 00:00:00