Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл Аймгийн хоол үйлдвэрлэгчдийн холбоо хамтран Хөвсгөл аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад ажиллаж буй мэргэжлийн тогооч нарын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, орон нутгийн онцлогтой брэнд хоол, ундааг шалгаруулах, харилцан туршлага солилцох “АЙМГИЙН АВАРГА ТОГООЧ” шалгаруулах тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цагаан-Уул сумыг төлөөлөн оролцсон СӨБ-1 тогооч Г.Оргилтуяа, СӨБ-2 тогооч Т.Сармандах, Ц.Мөнхцацрал, ЕБС-ын үдийн цайны тогооч Л.Энхжаргал, ЭМТ-ийн тогооч А.Амаржаргал нар оролцлоо.