ОНЦГОЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ
2024-03-01 15:00:00,   371

ОНЦГОЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Дааган толгой᠋”-оос Цагаан-Уул сумын төв хүртэлх замыг “Ковш”-оор түрж замд саатсан 11 автомашин татан гаргаж, цувааг сумын төвд оруулж ирлээ. Мөн мөрөн явж байсан 4 машиныг буцааж иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.

Хөл нь мэдээгүй болсон нэг иргэн, 5 н сартай жирэмсэн эх зэргийг сумын ЭМТ-ийн машин дуудлагаар очиж эмнэлэгт хүргэсэн.

Мөрөнгөөс хүнс тээвэрлэж явсан машин замдаа эвдэрснийг Цэргийн ангийн Зил 131 машин очиж ачааг нь ачиж тээвэрлэж ирлээ.

Дээрх үйл ажиллагааг гүйцэтгэхэд: Сумын онцгой комиссын ланд105 машин, Цэргийн ангийн зил 131 машин, ЭМТ пургон машинаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цагаан-Уул сумын Засаг дарга С. Гончигням, Заставын дарга Ганбүүрэг ,Иргэдийн хурлын төлөөлөгч Баатарчулуун, ГДОНӨҮГ дарга Д. Мөнх-очир, ЭМТ гэх зэрэг байгууллагуудын албан хаагчид , сумын онцгой комиссын гишүүд 17:00-02:45цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

2024-03-01 15:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0