МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”,
2024-02-23 16:00:00,   216

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ЦАГ ХҮНДЭРСЭН НӨХЦӨЛД ЦАГААН-УУЛ СУМАНД 02 ДУГААР САРЫН 22-23-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАЖ ДООРХ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Цагаан Уул сумын зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн доорх асуудлыг шийдвэрлэж ажиллав.

1. Улсын нөөцөөс 30 тонн тэжээл.

2. Хүнсний нэмэлт багцын дэмжлэг 100 өрхөд

3. Мөнгөн дэмжлэг 50 сая төгрөг /өвс тэжээл худалдан авах, түүний шатахууны зардал тээврийн хөлсөнд зарцуулах, өмнө үүссэн шатахууны өр, эрүүл мэндийн үйлчилгээ эм тарианы үнэ, өрхөд хүргэх шатахууны зардалд, /

4. 20 сая төгрөгийг /Цасанд хаагдсан зам даваа гаргах, хашааны цас гаргах, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хийх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг татан авах тандалт хийх зардал/ зэрэгт орон нутагт шийдвэрлэж дэмжлэг үзүүлэв.

5. Сумын эрүүл мэндийн төв Цагаан Уул сумын Засаг даргын Тамгын газар-т туулах чадвар өндөртэй авто машины төсвийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт санал хүргүүлсэн байна.

СУМЫН ШУУРХАЙ ШТАБ

2024-02-23 16:00:00