ОНЦГОЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ
2024-02-17 10:00:00,   217

ОНЦГОЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагаас цас орон шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам харгуй хаагдаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учирч эрсдэл үүссэнг сумын онцгой комисс, ГТУА 73 дугаар анги хамтарч ажиллаж саатсан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн ГТУА 73 дугаар анги: Шарга багийн нэг иргэн малтайгаа төөрсөн, Хүн тээврийн автобусны аюулгүй байдал, Ховд-Ханх чиглэлд явсан Prius30 маркын автомашин зэрэгт дуудлагаар хүрч иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.

Сумын онцгой комисс: Төөрсөн нэг иргэнийг олж аюулгүй байдлыг хангасан, Цагаан-Уул-Мөрөн чиглэлийн 3 жижиг автомашин, Мөрөн-Цагаан-Уул чиглэлийн 3 жижиг автомашин, Цэцэрлэг-Мөрөн чиглэлийн 3 автомашин, Их-Уул-Могойн чиглэлийн нүүрсний автомашин замд саатсан иргэдийг цаснаас гаргаж, амь нас эрүүл мэндийг хамгаалж ажилласан байна.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд Сумын онцгой комиссын 3 автомашин ГТУА 73 дугаар ангийн 1 автомашин нийт 4 автомашинаар сумын ИТХ, ЗДТГ, ГТУА 73 дугаар анги гэх зэрэг байгууллагуудын албан хаагчид, сумын онцгой комиссын гишүүд үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

2024-02-17 10:00:00