Билгийн тооллын 17-р жарны Хилэнт эх хэмээх модон Луу жилийн сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ тэргүүлж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас "УЛСЫН 24 ДЭХ АВАРГА МАЛЧИН"-аар О. Батхүү, "УЛСЫН 25 ДАХ АВАРГА МАЛЧИН"-аар түүний гэргий С. Алтанцэцэг нарт ИТХ-ын дарга Н.Алтанбаатар, Засаг дарга С.Гончигням, Орлогч дарга У.Аварзэд, Хужирт багийн Засаг дарга Ч.Дэрмэн, ЗДТГ-ын хамт олон 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нутгийн удирдлагийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ажиллалаа.
Монгол Улсын аварга малчин хэмээх алдрыг хүртсэн нийт аваргууддаа ирж байгаа Луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье