Нутгийн алдартнууд

Монгол улсын хөдөлмөрийн баатрууд
1.    1961 он                                                                    Ш. Нанзад
2.    1983 он                                                                     Ү. Аварзад
                  
                    Улсын аварга малчин. мэргэжилтэн

1964 он                                       Ш. Нанзад
1965 он                                       Ж. Дэлэг
1967 он                                       Т. Өнөөтөх
1966  он                                      А. Жадамба
1981  он                                      Ж. Туваан
1984 он                                       Н. Оюунчимэг – Улсын залуу аварга
1985 он                                       Ц. Мягмарсүрэн- Улсын залуу аварга
1986 он                                       Ц. Эрдэнэтөгс- Улсын залуу аварга
1986 он                                       О. Даваадорж- БННМАУ-ын МАА-н аварга мэргэжилтэн
1988 он                                       Б. Удвал
1989 он                                       Н. Бадраа
1989 он                                       Г. Наранцог
1989 он                                       Б. Жамбалсүрэн
1989 он                                       Д. Цеэнбадам
2009 он                                       Ц. Ганболд
2012 он                                        П. Бямбаа
                                   Мянгат малчин
1995 он                                                   Ж. Дорждагва
1998 он                                                    Я. Пүрэвжав , Ц. Мягмарсүрэн
1999 он                                                    Т. Гаваасамбуу, М. Дорждэлэг
2000 он                                                    Ц. Ганболд
                                     БНМАУ-ын хүндэт нэгдэлчин
1.1974 он                                                 Ч. Нямсүрэн
2. 1985 он                                                Н. Гүррагчаа
                                     Төрийн одон медаллиар шагнагдагсад
                                    Сүхбаатарын одонгоор:

Ш. Нанзад- Хоньчин
Ү. Аварзад – нэгдлийн дарга
Я. Должинжав – Ногоочин
                               Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор:
Н. Сандуй – Нэгдлийн орлогч дарга
Ү. Аварзад- Нэгдлийн дарга
Н. Гүррагчаа – нэгдлийн ня-бо
Г. Гордоо, Г.Товуу - малчин
Б. Дагва – Малын эмч
                                        Алтан гадас одонгоор :
Н. Сандуй – Ннэгдлийн орлогч дарга
Л. Түндэв , Х. Пүрэвээ, Ш. Нанзад- Малчин
Ү.Аварзад- нэгдлийн дарга
Н. Гүррагчаа – Нэгдлийн ня-бо
С. Нанжмйсүрэн – Ерөнхий зоотехникч
Б. Удвал – Малчин
П. Доржпүрэв – Компаний захирал
Б. Дагва ,П. Төртогтох– Малын эмч
О. Жамсран- Жолооч
Г. Дуламсүрэн- Лаборанит

                      Хөдөлмөрийн хүндэт медаль:
Б. Шагдар – Ажилчин
С. Очирбат – Жолооч
Ж. Олдох – Сумын АДХГЗ-ны нарийн бичгийн дарга
Б. Удвал – Малчин
Ж. Төмөрөө – Жолооч
С. Ням – Сувилагч
Б. Дагва, П. Төртогтох – Малын эмч
С. Чимэддорж  - Жолооч
                        Атарчдын алдар медальтан .
Ж. Түмэндэмбэрэл- Механикч
О. Жамсран – Жолооч
    МХЗЭ-ийн тэргүүний сэхээтэн залуу медаль:
Б. Дагва – Малын эмч
Н. Сандуй –Бригадын дарга
Ц. Амаржаргал – Хүний бага эмч
Г. Цэдэнсодном – Аптекийн эрхлэгч
Б. Зоригт – Зоотехникч
                             МХЗЭ-ийн тэргүүний малчин залуу медаль:
Т. Ичин хорлоо,А. Жадамбаа Д. Даариймаа , Г. Андрей П. Оросоо, А. Ганбаатар, Ч. Цэцэгмаа , Н. Оюунчимэг, Ц. Мягмарсүрэн, Г. Ням
                   Аймгийн аварга малчид.
1969 он, 1980 он               Ш. Нанзад
1970, 1972, 1981 он          Х. Пүрэвээ
1970 он         С.Очирбат  - жолооч, Ц. Агваандорж – малчин, Д. Даариймаа- малчин
1974 он         Б. Оросоо
1971 он         Р. Жанчив
1978 он          Г. Аюур- Малын эмч
1979 он          Д. Жамбалдорж, О. Доржсүрэн, Ж. Туваан, Ц. Намсрай
1980  он         С. Жанцан, Н. Оюунчимэг, Б. Рагчаа, Ш. Пүрэв, Н. Пүрэвсүрэн, Вандан- Иш, Д. Нанзад, Г. Оюунбаатар
1981 он          Д. Цагаанлам, Ц. Мягмарсүрэн, Ц. Дамжин
1979, 1981 он        Дашдаваа
1981 он                    Д. Шаравдорж , С. Доржготов, Н. Даржаа, Ч. Лхагваа, Ч. Ганжуур –малчин , С.Бат-очир- агент
1981,1986 он          Б. Удвал
1981, 1988 он         Н. Сэрчин
1982 он                    Б. Амаржаргал – Хүний бага эмч, Төрмандах, Г. Цагаанбумба
1983 он                    Ж. Хүрлээ, Д. Юнхдэлгэр  - малчин
               Н. Гүррагчаа – ня-бо , Т. Бяарсайхан – Хүний их эмч,
               Н. Слуш – Сүү тосны мастер
               М. Чулуунбаатар, Б. Жамъяндорж – малчин
1984 он                  Д. Эрдэнэтөгс, Б. Батжаргал – малчин
1985 он                  Л. Нанжийсүрэн – Зоотехникч, О. Даваадорж- малын эмч, Д. Пүрэв- Очир, Х. Самбуу – агент , Д. Дамдин – багш
1987 он                  Н. Жамбаа, Д. Доржсүрэнхор, С. Жамхүү,Д. Цэенбадам, Н. Бадраа, И. Лувсанжаргал, С. Бат-Очир – Хошой аварга агент
1982, 1988 он       Н. Төрмандах
1988 он                   П. Мөнх-Эрдэнэ, Ж. Мягмар, Г. Наранцог, Г. Нармандах, Г. Андрей, Т. Пүрэв, Ц. Дамдинрагчаа, Х. Лхагва- Очир, Т. Бүдрагчаа, Ш. Агваандорж, Д. Пүнсал,   Б. Жамбалсүрэн, С. Оросоо
2008  онд     А. Норовбадам
2012 онд      Г. Сүхбаатар
2013 онд     Ч. Батбаатар

Нутгийн ардын дуунууд


Агарын гурван сүлжээ \Хотогойд ардын дуу\
Агарын гурван сүлжээ нь
Арван гурван сүлжээ гэнэ
Арван гурван сүлжээнээс
Амрагийн сүлжээ нь хэцүү дээ
Хайдаг ямаа ширгээгүй
Хайртай сэтгэл мартаагүй
Ишигтэй ямаа ширгээгүй
Янагийн сэтгэл мартаагүй

Тосонгийн орой \Хотогойд ардын дуу\
Тосонгийн оройгоор тоосроод байна
Тогтож суухыг болиод байна
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэрвэлзээд байна
Сэтгэл санаа гэгэлзээд байна
Өндөрийн оройгоор өрвөлзөөд байна
Өөрийн нутаг санагадаад байна

Хотогойдын унага
Хотогойдын унага нь хө
Хонгор халзан зүстэй дээ
Хорин тавны наадамдаа
Хоохон цолыг авлаа даа
Унага насаа уяулаад
Даага насаа давхиулаад
Долоон хошуу даншигтаа
Долоон удаа түрүүлэв ээ
Алтан алтан амгайг нь
Амы нь тааруулж татаарай
Алд сайхан зоог нь
Аяар аяар гуядаарай
Мөнгөн мөнгөн зуузайг нь
Мөрий нь тааруулж татаарай
Мөлгөр сайхан зоогий нь
Аяар аяар гуядаарай

Дэлтэй цэнхэр \Хотогойд ардын бэсрэг уртын дуу\
Дэлтэй цэнхэр нь зовно уу яана
Дэлгэр мөрөн бооно уу яана
Өндөр цэнхэр нь зовно уу яана
Өргөн тэс нь бооно уу яана.

Хадны сүг зураг
Цагаан-Уул сумын Бугатын бэл, Гурван хүнхрүүн агуй, Дээд цахиурт зэрэг олон уул хавцалын агуй болоод хаданд сүг зураг үзэгддэг. Бугатын хадны зургыг судлаачид Хүннү үеийнх гэж тогтоожээ.
Цагаан уул хайрхан
Өвгөд багийн нутагт ихээ холоос дүнхийн харагдах өндөр уулыг Цагаан уул хайрхан гэж нэрлэх.  Намрын сард нутаг усныхан энэ л уулынхаа овоог аргадан лус баясгадаг уламжлалтай.  Дөрвөн талаас нь харахад ардын дуунд гардагчлан арслан барсын шинжтэй  сүрлэг сайхан хайрхан. Эдүгээ энэ л уулынхаа нэрээр тус сумыг нэрийдсэн нь учиртай. Өдгөө энэхүү хайрхан хэвлийдээ дэлхийд эхний тавд багтах хэмжээний эрдэнэсийн нөөцтэй орд бий гэдгийг геологичид тогтоосон байдаг.  

Агар хайрхан
 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хойд хэсгээр, улсын хилийн ойролцоо дүнхийх нэгэн сүрлэг уулсыг Агар хайрхан хэмээн Дүүрэгч вангийн хошуу, Дэлгэрхаан уулын хошууныхан шүтсээр ирсэн.  Анхлан нэрт удган Багтаан уг хайрханыг харын бөөгийн гол төв гэмээх домоглосон байдаг.