Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Түүхэн замнал
Түүхэн замнал
Нийтэлсэн: 4 жил өмнө

Түүх сурвалж болоод соёлын өв, хөшөө дурсгалын зүйлийг судалсан эрдэмтэд  одоогийн Цагаан-Уул сумын нутагт эртний Уйгарын соёл цэцэглэж байсан гэж үздэг. Үүнийг батлах олон баримтын нэг нь Манай эриний 9-р зууны эхэн хагаст  Уйрагын кул-Билгэ хаанд зориулан босгосон түрэг бичигтэй гэрэлт хөшөөг Монгол-Зөвлөлтийн  хамтарсан хээрийн шинжилгээний баг 1976 онд Хөвсгөл  аймгийн Цагаан-Уулын Тэсийн голын өвөр, Булангийн хөх тохойгоос олсон үйл явдал юм.

16-р зууны дунд үеэс  Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хун тайжид /1513-1548/ Хөвсгөлийн хязгаар урианхай, дархад, хотгойдын нутаг бүхлээрээ хамрагдаж түүний үр хүүхдүүдэд хувь хошуу болон хуваагдаж байв.  Гэрсэнзийн ахмад хүү Ашхай дархан хун тайж хоёр отгыг  захирах болсны дотор одоогийн дархад, хотгойдууд харъяалагдах болсон байна.  Хожим халх дөрвөн аймгийг бий болгоход анх 1694 онд байгуулагдсан хотгойдын гол хошуу болох Дүүрэгч чин вангийн хошуу Засагт хан аймагт орсон ажээ.

Ардын хувьсгал ялсаны дараа 1923 оны есдүгээр сард Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг, мөн аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууг Дэлгэрхан уулын хошуу гэж нэрлэхээр Ардын засгийн газраас  шийдвэрлэсэн байна.  Энэ шийдвэрийн дагуу 1923-1924 онд Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Жалханзын шавийг Дэлгэрхан уулын  хошуу гэж нэрлэн Хантайшир уулын аймгийн харъяанд оруулжээ.  Жалханз хутагтын шавь нь 1923 оноос Хантайшир уулын аймгийн Өлзийт Баянзүрх уулын хошуу гэж яваад Дэлгэрхан уулын хошуунд нийлсэн байна.  Ийнхүү 1923-1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу нэртэй байсан  энэ хошуунд одоогийн  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завхан аймгийн Баян-Уул, Баянхайрхан сум багтаж байжээ. Удалгүй 1931 онд  БНМАУ-ын Бага хурлаас орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх үед  Хөвсгөл аймаг байгуулагдаж    тус  аймгийн анхдугаар их хурлын тогтоолоор 1931 оны дөрөвдүгээр сарын 10-нд  Цагаан-Уул сумыг одоогийн Өвгөд багийн төвд 12 багтайгаар байгуулж  байсан түүхтэй.  Цагаан-Уул сум 1933 онд 12 баг, 1150 өрх, 3800 хүн амтай 10 мянган толгой малтай байжээ.

 

Буган хөшөө

Холбоотой мэдээ