ЦАГААН-УУЛ СУМЫН “ХОЁР БУМАН ХОНИНЫ БАЯР” БОЛЛОО

ЦАГААН-УУЛ СУМЫН “ХОЁР БУМАН ХОНИНЫ БАЯР” БОЛЛОО
Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг шар хадны өвөр хэмээх газар Цагаан-Уулчууд "Хоёр буман хонины баяр”-аа тэмдэглэж хотол олноороо сайхан наадлаа.
Цагаан-Уул сум нь 5727 хүн амтай, 1593 өрхтэй, үүнээс 1180 өрх буюу нийт өрхийн 75 хувийг малчин өрх эзэлдэг. Тус сум 2018 онд 800 тэмээ, 2 түмэн адуу, 2 түмэн үхэр, 2 буман хонь, 1 буман ямаа нийт 4 буман малыг тоолуулж тэмээ, адуу, хонин сүргийн тоогоор аймагт тэргүүлжээ. 2019 оны хагас жилийн байдлаар 204.000 хээлтүүлэгч төллүүлж 177.000 төл хүлээн авч 95.4%-тай төлөө бойжуулан мал сүргээ өсгөж байна. 2018 онд шинээр 12 мянгат малчин төрж нийт 83 мянгат малчинтай болсон. 
 Тэрхүү буман цагаан сүргээ улам чанаржуулж, улсдаа алдартай Цагаан-Уул үүлдэр хэмээх нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон алдаршуулж чадсан ажилсаг ард түмэн билээ.