Цагаан-Уул соёлын төв

Соёлын төвийн товч түүх

             Соёлын төв тухайн сумын хүн амд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага мөн. Соёлын төвийн бүтэц номын сан, уншлага, кино үзвэрийн газар, музей, орон нутаг суртчилах танхим, баг хорооны клуб, соёл үйлчилгээний бусад нэгж хамаарна

Тус Соёлын төв нь 1924 оноос “Улаан гэр” нэртэйгээр анх байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа өрөгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Анхны “Улаан булан”-гийн барилгыг хуучин Цагаан-Уул сумын төв одоогийн Өвгөд багийн төвд 1948 онд барьж ашиглалтанд оруулж,нээлтэнд нь зориулж “Учиртай гурван толгой”, “Далан худалч” жүжгүүдийг тоглохын зэрэгцээ анхны Шинэ жилийн сүлд модны наадмыг зохион байгуулж байсан түүхтэй.

1972 онд одоогийн сумын төв суурьшиж байгаа газар клуб, номын сан, кино үзвэрийн танхимтай шинэ улаан буланг байгуулан ажиллаж байгаад 1981 оноос одоогийн ашиглаж байгаа 400 хүний суудалтай соёлын төвийн барилга баригдаж 1988 оноос соёлын төв нэртэйгээр бүжиг анги, хөгжим анги, дууны ангитайгаар үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирсэн байна.

1972 онд одоогийн сумыэ төв сууршиж байгаа газар клуб, номын сан, кино үзвэрийн танхимтай шинэ  клуб байгуулж, ашиглалтанд оруулсан. Энэ үеийн клубын эрхлэгчээр

Г.Ням-Очир              1974-1978

Б.Төмөрбат              1978-1980

Б.Должин                  1980-1981 нар ажиллаж байжээ.

1979 оноос суманд орон нутгийг судлах танхим байгуулах ажил өрнөж, бригад болгоноос музейн үзмэрүүд цуглуулан нэгдлийн туслах ня-бо М.Цэдэнжав, клүбийн эрхлэгч Б.Төмөрбат нар хүлээн авч байжээ. (өвгөдийн Олдох жолоочын аав Хярвай гуайн 2ш авдар, нэг зүүдэг бурхан, Жүгдэр гөрөөчийн ангийн эдлэл хэрэгсэл)гэх мэтийн 108 үзмэр нь одоо ч соёлын төвд хадаглагдаж байна.

1981 оноос одоогийн ашиглаж байгаа 400 хүний суудалтай соёлын төийн барилга баригдаж

Чулуунбаатар                      1981-1984

Д.Болд                       1984-1987

Д.Бат-Эрдэнэ                       1987-1988 нар тус тус клубын эрхлэгээр ажиллаж байсан

1987 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны IV бүгд хурлаас Сумын клубыг Соёлын төв болгох тухай анхны чухал шийдвэрийг гаргасан юм. Үүнд “Бүх сумын номын сан, уншлагын болон кино, концертын танхимтай, сайн дурын уран сайхны дугуйлангууд ажиллах болоцоотой, хөгжмийн зохих төрлийн зэмсэг, төрөл бүрийн аппарат хэрэгсэлтэй, тохижолт сайтай Соёлын төвтэй болгож, мэргэжлийн боловсон хүчнээр хангах тодорхой зорилго тавьсан.  “Сумдыг соёлын төвтэй болгох тухай” МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1988 оны 160-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан БНМАУ-ын СиЗ-ийн 1988 оны 9-р сарын 1-ны өдрийн “Сумдын соёлын төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 217р тогтоол гарсан. Цагаан-Уул сумын клүб  1990 оноос соёлын төв нэртэйгээр бүжиг анги, хөгжим анги, дууны ангитайгаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн ба

Г.Ням-Очир              1888-1989

Д.Зоригоо                  1989-1990

Б.Энхболд                  1990-1991       нар клуб, соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байжээ.                 

Шилжилтийн эхний жилүүдэд улс орны эдийн засаг уналтын байдалд ороход соёлын салбар ч мөн хамарсан бөгөөд энэ нь тус салбарыг төрөөс санхүүжүүлэх явдал эрс багассан, хүн амын аж байдлын түвшин үлэмж буурсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байсан. Өгүүлэн буй үед аймгууд Соёлын хэлтэсээ татан буулгасан, Хөдөө аж ахуй нэгдэл, Сангийн аж ахуй, Тэжээлийн аж ахуй, үйлдвэр, аж ахуй газрын соёлын ордон, соёлын төв, клуб, номын санг ямарч бэлтгэлгүйгээр харьяалах сум, хороо, орон нутгийн хотын  Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжүүлснээр санхүүжилт, зохион байгуулалтын ихээхэн бэрхшээл тулгарсан, нэлээл сумдын номын санг сургуулийн номын сантай дур мэдэн нэгтгэсэн, аймгийн кино театр, номын худалдаа, сумдын нүүдлийн кино цэгүүдийг хувьчилсан нь клуб, соёлын төвүүдийн үйл ажиллагааны чадавхи, соёлын ажилтнуудын үнэлэмж урам зоригийг эрс бууруулсан. Тухайн үед

Н.Үржинханд             1991-1992                                     

Г.Ням-Очир                1995-1997

Н.Азжаргал                 1998-1999

Д.Загдрагчаа                1999-2000           

Н.Дашдаваа                           2001 оноос (одоог хүртэл)          нар соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ард түмэндээ урлаг соёл, спортын олон талт үйл ажиллагааг үзүүлж байсан. Монгол улсын төр засгаас хөдөөгийн соёл урлагийн байгууллагыг бодлогоор дэмжин хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 100 дугаар тушаалыг үндэслэн 2007 онд хөдөөгийн Соёлын төвүүдийг эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш үйлчлэгч гэсэн таван орон тоотой болгон баталсан. Ингэснээр бүтэц зохион байгуулалт сайжирч өөрийн бие даасан төсөв санхүү, тамга тэмдэгтэй болж иргэдэд соёл урлагийн үйл ажиллагаа хүргэх чанар хүртээмж дээшилж ажиллах нөхцөл боломж бүрдсэнээр олон нийтийг хамарсан сум, бүс аймгийн чанартай соёл урлагийн арга хэмжээнүүд зохиогдох болж соёл урлагийн салбарын нэгэн шинэ хөгжлийн үе эхэлсэн. Энэ үед бид нар Хотгойд дууны улсын уралдаан, Хөвсгөл аймагт зохиогдсон ардын урлагийн андугаар их наадамд тэргүүн бйар эзэлхийн зэрэгцээ олон сүүлийн 20-н жилд аймагтаа ажил үйлчилгээгээрээ эхний таван байранд байнга шалгарахын зэрэгцээ “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд аймагтаа 2005-2007 онд V-байр, 2007-2009 онд IV байр, 2009-2011 онд III байранд тус тус шалгарч байлаа. Одоо тус соёлын төв  нь Захирал- Н.Дашдаваа (МУСТА)

Хөгжмийн багш- Г.Эрдэнэбат

Номын санч- Т.Батсүх (МУСТА)

Соёлын өвийн ажилтан жолооч нярав -М.Батчимэг

Касс үйлчлэгч- Т.Баяржаргал гэсэн таван орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.