ИТХ-ын даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт нутгийн зон олон та бүхнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилье. Цагаан- Уулчууд бид бүхэн Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийг амжилт бүтээлээр дүүрэн байж,  бүтээн байгуулалт нөр их ажил хөдөлмөр өрнөсөн жил болж  шороон нохой жилийг угтан авч байна.

2016 оны 11сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн . Шинээр байгуулагдсан ИТХ нь 27 төлөөлөгч , үүнээс   7-н тэргүүлэгч, 1 нарийн бичгийн дарга , 6 багийн ИНХ-ын даргатайгаар үйл ажиллагаа явуулж байна.   

Иргэдийн төлөөлөгчдийн хурал  нь 2017-2020 онд баримтлан ажиллах бодлогын баримт бичгээ батлан гол зорилгоо болгон ажиллаж байна.  Төлөөлөгчдийн ээлжит  хуралдааныг 7 удаа хуралдуулж 20 тогтоол , Тэргүүлэгчдийн хуралдааныг 25 удаа хуралдуулж 56 тогтоол баталж биелэлтэнд нь хяналт тавьж ажиллаж байна. Мөн засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 он хүртэлх хөтөлбөр баталж  Засаг даргын 2017 онд сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн  тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч дараа онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан .Сумын төсөвт байгууллагуудын төсөв , Газар зохион байгуулалтын тайлан ,  Байгаль орчны тасгийн тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч хөтөлбөр хүрэх үр дүнг  тодорхойлон ажилладаг.

Хурлын байгууллагын байнгын  тасралтгүй бүтээлч  үйл ажиллагааг  хангахын тулд бүх төлөөлөгчдийг Нутгийн удирдлагын холбооны “Төлөөлөгчдийн манлайлах ур чадвар “ сэдэвт сургалт  Швейцарын хөгжлийн агентлагаас зохион байгуулсан “Төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх нь “ төслийн сургалтанд хамрууллаа. Төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулж иргэдийн санал хүсэлтийг авах ЗДТГ-ын албадууд болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээр  үнэлэлт дүгнэлт өгүүлж ажиллаж байна. Мөн төлөөлөгчдийг сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулж , тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.   

БИНХ-ын дарга нарыг арга зүйн туслалцааагар ханган идэвх санаачлагыг өрнүүлэн  багийн хурлыг жилд 3-аас доошгүй удаа зохион байгуулж бүх албад байгууллагуудтай нягт уялдаа холбоотой  хамтран ажиллаж байна.

Жил бүр “Үндсэн хуулийн өдөр”-өөр  хуулийг ард иргэдэд сурталчлан таниулж , иргэдийн дунд Бөхийн барилдаан , Гар бөмбөгийн тэмцээн , АХА, сурагчдын дунд Эссэ бичлэгийн уралдаан зэргийг зохион явуулж шалгарсан баг тамирчдыг шагнаж урамшуулсан. Энэ онд” Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой”-г үе үеийн төлөөлөгчид , ИТХ-ын дарга , Засаг дарга , ЗДТГ-ын дарга , орлогч дарга нарыг урин оролцуулж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү сониноор дамжуулан шороон нохой жилдээ элгээрээ энх амгалан байж , төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цагаан-Уул сумын ИТХ-ын дарга Х.Даваасүрэн