Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Цагаан уул сумын танилцуулга
Цагаан уул сумын танилцуулга
Нийтэлсэн: 4 жил өмнө

Өнөөдөр Цагаан-Уул  сум  Жаргалант, Шарга, Тосон, Өвгөд, Хужирт, Агар гэсэн засаг захиргааны нэгж  6  багтай,  5866.3 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, аймгийн төв Мөрөнгөөс 138 км, Улаанбаатраас 840 км зайд оршдог. Далайн  түвшинээс 1729-2613 метрт өргөгдсөн  аялал жуулчлалын бүст хамаарах  орон нутаг юм. 2012 оны байдлаар 5299 хүн амтай,  1500 өрх бүртгэгдсэн Монголын томоохон сумуудын нэг болон хөгжиж байна. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 4.6 хувийг Цагаан-Уулчууд бүрдүүлдэг.  Хүн амын 38 хувийг 16 хүртлэх насны хүүхэд багачууд эзэлдэг   хүүхэд  залуусын  орон гэж хэлж болно. Хүн амын бүтцийн хувьд идэрших хандлагатай, хөдөлмөрийн насны 100 хүнд 50 тэжээлгэгч ногдож байгаа бөгөөд хүн ам зүйн ачаалал  харьцангуй багатай.
Цагаан-Уул сум нь өөрийн аймгийн  Арбулаг, Бүрэнтогтох, Баянзүрх, Цэцэрлэг, Завхан аймгийн сумдуудтай хиллэдэг. Мөн Оросын холбооны улсын Тува улстай хил залгаа оршиж байна. Хил орчмын аюулгүй байдлыг хангахаар Хилийн цэргийн 0304-р салбар  Агар багийн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгалийн хатуу ширүүн  уур амьсгалтай.  Ужигийн дүмбэн, Тэлээ, Цагаан-Уул, Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт, Барчин, Цахилгаант, Далтын даваа, Гурван хүрхрээ зэрэг өндөр уул нурууд, Дэлгэрмөрөн, Агар, Зос, Тэрмэс, Шарга, Хөшөөт, Угалзат, Тээл, Оглого зэрэг гол мөрөн, Сангийн далай, Тунамал, Гандан, Хунт, Галуут Холбоо нуур, Хар нуур, Тагийн нуур, Цагааннуур, Салт, Гашуун, Жугнай зэрэг 30 гаруй нуур, рашаан булагаас цогцолсон байгалийн гоо бүрдсэн нутаг.

       

Алт чулуун нүүрс, шохой, зос, зэс молибден зэрэг ашигт малтмалтай.  
Нийт газар нутгийн 539.8 мянган га нь бэлчээрийн эдэлбэр газар, 78934 га нь ойн сан бүхий газар, 2221 га нь хадлангийн талбай,3 гаг тариалангийн талбай эзэлж байна. 55.1 мянган га ой модтой.
 Энэ оны байдлаар 27 мянган толгой мал тоологдсоны  52 хувийг хонин сүрэг эзэлжээ.  Буман цагаан хонин сүргийнхээ тоогоор улсдаа ямагт тэргүүлсээр ирсэн  сум орон нутаг юм.  Сумын хэмжээнд 2 мянгат малчин 3, мянгат малчин 30 гаруй байгаа бөгөөд шинэ  залуу үеийн залгамж халаа тасралтгүй  хөвөрч нүүдлийн малч ухааны хэлхээ үргэлжилсээр байна.  Тус сум 1817 тонн тэжээлийн нөөцтэй хадлангийн талбайн  га тутмаас дунджаар 6.6 цн ургац авах боломжтой.  Харин сумын хөрсний бүтэц нь цэвдэг ихтэй, хавар орой дулаардаг, намар эрт хүйтэрдэгийн улмаас хүнсний нарийн ногоо тариалах боломж байдаггүй.
Дэд бүтцийн хувьд  Мөрөн-Арбулаг, Арбулаг-Цагаан-Уул гэсэн 30кв-ын төвлөрсөн  эрчим хүчний системд холбогдсон.  Мобиком, Юнител Жимобайл  гэсэн үүрэн холбооны опериаторууд үйл ажиллагаагаа оруулсан бөгөөд нийт иргэдийн  95 хувь нь гар утсыг өдөр тутамдаа хэрэглэж байна. Мөн интернэтийн сүлжээнд холбогдсон ба айл өрх, иргэд албан байгууллагууд өдөр тутмынхаа үйл ажиллагаанд цахим сүлжээг ашиглаж байна.   

         

Сумын хүн эмнэлэг сум дундын эмнэлэгийн статустай.  Тойргийн нийт 10 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.  Гэвч эмч мэргэжилтнүүдийн хангамж өнөө хэр нь муу байсаар байна.
Сумын хэмжээнд  жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 7 аж ахуйн нэгж, 41 үйлчилгээний цэг ажиллаж байна.
Сумын төсвийн орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа өсөлттэй үзүүлэлт гарсан. Тус сум Хөвсгөл аймгийн төсвийн нийт орлогын 16.7 хувийг бүрдүүлж байна.
Нийт хүн амын  2581 нь эдийн засгийн идэвхитэй хүн ам  бөгөөд үүний 2511 хөдөлмөр эрхэлж байна.
Сургууль, цэцэрлэг, орон нутгийн өмчит үйлчилгээний газар, банк санхүүгийн байгууллага, үйлдэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа  нийтдээ 40  гаруй аж ахуйн нэгж тогтвортойгоор  үйл ажиллагаа эрхэлж байна.

  


Сумын хэрэгцээнд хүнсний гол 7 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг   Боловсруулах салбарын хувьд  эсгий, хүрэм, хонины арьс, үхрийн шир гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дахин боловсруулж байна. Энэ чиглэлд 24 аж ахуйн нэгж байгаагийн  17 хувь нь гутал, 20 хувь нь модон эдлэл, 53 хувь нь түүхий эд зарж худалдаалж байгаа тоо баримт гарчээ.
Цагаан-Уул сумын музей 1990 оноос өмнө буюу социализмын үед өөрийн гэсэн байртай байсан ч хувьчлалын үеэр хувийн эзэмшилд шилжсэн тул одоогоор зориулалтын байргүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ музейд нийтдээ 100 гаруй төрлийн үзмэр байгаагаас Цагаан-Уул сумын  түүх, хөгжлийн үе шатыг гэрчлэх ном судар, түүхийн дурсгалууд цөөнгүй бий.  Сумын нийтийн номын сан 15 мянган номтой өдөрт 50 гаруй иргэнд соёл мэдээллийн үйлчилгээ хүргэж байна.
Цагаан-Уул сум Монголд анх удаа МҮОНТ болоод бусад топ телевизүүдтэй хамтын ажиллагаатай,  өдөр тутамдаа мэдээллээ шинэчлэн  нэвтрүүлдэг,  орон нутгийн телевизийг нээн ажиллуулж байна.  Орон нутгийн иргэдийн гэгээрүүлэх,  хотогойд соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Цуурай” телевизэд Монголын шилдэг уран бүтээлчдийн баг ажиллаж байна.   


Цагаан-Уул сумынханы хөдөлмөр бүтээлийг үнэлж 1942 онд БНМАУ-ын Засгийн газрын “жуух бичиг”,  YI, YII, YIII таван жилийн  гавшгайч хамт олон, МАХН-ын  АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны диплом, жуух бичиг, баярын бичгээр 25 удаа, Хөвсгөл аймгийн удирдах дөрвөн дээд байгууллагын диплом, жуух бичиг, баярын бичгээр 100 гаруй удаа шагнагджээ.

   

Хүн амын зонхилох ястан: Хотгойд
 

Холбоотой мэдээ