Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

 

Амархан сайн байцгаана уу? Хөвсгөл нутгийн нийт ард иргэд тэр  дундаа Цагаан-Уул сумын уугуул хийгээд суугуул зон  олон та бүхэндээ 17-р жарны “Согтууруулагч” хэмээх хонин жилийн мэндийг айлтгая. Цагаан-Уулчууд бид  хөх морин жилээ амжилт дүүрэн үдэж хонин жилээ хотлоороо түвшин сайхан угтан авлаа.

Хөх морин жилд  Цагаан-Уулчууд бид мал сүргээ тэгш таван толгойгоор өсгөн үржүүлж 326 мянган толгой мал тоолуулан  аймагтаа  тэргүүлж улсдаа эхний аравдугаар байрт  багтаж байна.  Энэхүү амжилтаа мялааж хонин жилийн дэлгэр сайхан цагаар “Гурван  буман мал”-ын баяр хийхээр төлөвлөж байна. Энэ хавар бид 127 мянган төл хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа баяртай мэдээг  та бүхэндээ уламжилъя.

Мөн улиран одогч  морин жил  ирээдүй хойчийг  маань ч энэрэн тэтгэж эх нялхсын эндэгдэлгүй, оюутан сурагчид тив дэлхийд амжилтаа гайхуулсан  сайхан жил улирлаа.

Бүтээн байгуулалтын төвөргөөн доор Цагаан-Уулчууд бид хөгжил цэцэглэлтийн  буухиагаа үргэлжлүүллээ. Нийтдээ 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил морин жилээр овоглогдон үлдлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж “Явуулын нэг цонх”-ны үйлчилгээ, “Иргэдийг угтах үйлчилгээ” зэрэг шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлэхийн  хамт “Төлчдийн зөвлөгөөн”, “Бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулж чадлаа. Аливаа ажил хэргийг төр, иргэнийг ойртуулах, итгэлцэлийг бий болгоход анхаарч чиглүүлсэнээр Цагаан-Уул сум нийт ажлын үзүүлэлтээрээ  аймгийнхаа бүх сумдуудаас ГУРАВДУГААР БАЙР эзэлж үнэлэгдлээ.  Цаашид ч төрийн үйл ажиллагааг малчин түмэн, нийт ард иргэд та бүхэнтэйгээ нягт  хамтран явуулах шаардлага нэмэгдсээр байгааг  уламжилъя.

Хөх морин жил ээв ивээлээ харамгүй хайрлаж өнтэй өвөлийг ажралгүй давж урин хавартай мэнд золгож байгаа нийт  Цагаан-Уулчууд та бүхэнтэйгээ хонин жилд амжилтаа улам ахиулж хөгжилийн хурдаа  саалгүй хамтран ажиллахаа илэрхийлье.

Та бүхний буян заяа тэгширч Жалханц гэгээнтний авшигтай нутаг минь дөрвөн цагийн эргэлтэд хөгжлийн манлайд түүчээлэх болтугай.

Хүндэтгэсэн: Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Түмэнбаяр

Холбоотой мэдээ