Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
2016 он дуустал улсын төсвөөс 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
2016 он дуустал улсын төсвөөс 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
Нийтэлсэн: 4 жил өмнө

Төсвийн ерөнхийлөн захирагчид, аймаг нийслэл засаг дарга  болоод  улсын их хурлын гишүүдээс  улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт  тусгуулахаар ирүүлсэн саналыг  газар дээр нь  нягтлан эрэмблэх, барилга байгууламж, обьектын талаархи бодит мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх үүрэг бүхий байгуулагдсан  Засгийн газрын   Цагаан-Уул суманд ажиллаа. Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл ахалсан  энэхүү ажлын хэсэг Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул суманд  ажиллахдаа  нийт  21  төсөл арга хэмжээнд иргэдийн саналыг авч эрэмбэлсэн юм.  Иргэд  сум орон нутагтаа  нэн тэргүүнд  хүүхдийн цэцэрлэгийн өртөтгөл барих нь зүйтгэж гэж үзэн   хамгийн их саналыг ирээдүй хойчийнхоо хөгжилд өргөлөө.  Иргэдийн саналаар  2014 онд Цагаан-Уул суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар болж байна. Мөн  сум дундын хүн эмнэлэгийн их засварын ажил зайлшгүй тулгамдсан гэдэг дээр ч мөн иргэд  удаах саналыг өгч баталсан байна.
 Цагаан Уул сум таван мянга гурван зуу орчим  хүн амтай. Иймээс Засгийн газраас баталсан хөрөнгө оруулалтыг  хүн амд нь харьцуулсан үнэлгээгээр жишвэл  ирэх гурван жилд 5.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр болсон байна.  Хамгийн гол нь эхний төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэний дараа л  дараагийн хөрөнгө оруулалтын төсөв шилжих учраас аль аль талдаа  хариуцлагатай хандах шаардлагатайг ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Сургуулийн  хичээлийн байрны их засвар,  спортын заал гээд дараа дараагийн бүтээн байгуулалт 2016 дуустал хийгдэнэ. Цагаан-Уул сумын хувьд У.Аварзэд баатрын үед олон сайхан барилга байшин баригдсан ч ихэнх нь он цагийн илэгдэлд орж бүрэн засварлах шаардлагатай гэж  ажлын хэсгийнхэн дүгнэсэн .  Улс орны  хөгжлийг бид зөвхөн нийслэл төвлөрсөн газруудаар харах биш орон нутгийн манлайлал хөгжлийг ч басхүү дүгнэн харах учиртайг  засгийн газрын төлөөлөл хэллээ. Хэдийгээр таван тэрбум гаруй төгрөгийн  хөрөнгө их мэт сонсогдож байгаа ч яг бүтээн байгуулалтын ажилд хуваарилахаар 5-6 л обьект болдог тухай мэргэжлийн хүн зөвлөж байна. Тэгэхээр орон нутгаас гарсан энэхүү 21 төсөл хөтөлбөрийн үлдсэн хэсгийн улсын төсвөөс гаднах бусад санхүүгийн үүсвэрүүдэд  хамруулан зайлшгүй шийдвэрлэхээр хөөцөлдөнө гэдгийг Цагаан-Уул сумын Засаг дарга хэлж байлаа.
Энэ мэт  Монгол улсын 330  сум суурингийн иргэд амьдрах орчноо сайжруулах чиглэлээр өөрсдийн саналаа тусгаж эрэмбийг тогтоосон байна.