Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Буман төл”-ийн буян заяа түшиж байна. /Цагаан-Уулчууд жилд 7 тэрбум төгрөгийн түүхий эд зах зээлд нийлүүлдэг/
“Буман төл”-ийн буян заяа түшиж байна. /Цагаан-Уулчууд жилд 7 тэрбум төгрөгийн түүхий эд зах зээлд нийлүүлдэг/
Нийтэлсэн: 4 жил өмнө

 Дээдсээс өвлөсөн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяа гэдэг. Дэлхийд  ховорхон заяаны эзэд болсон малчиддаа сумын удирдлагууд хүндэтгэл  үзүүлэн  төлчдийн зөвлөгөөн зохион байгууллаа.  “Буман төл” зөвлөгөөний үеэр “У.Аварзад баатрын үеийн орон нутаг хөгжин цэцэглэж байсан үе  санаанд орж  сэтгэл хөдлөж байна аа”  гэж гоёлын дээлээ өмсөж  төлчдийн зөвлөгөөнд ирсэн малчдын зарим нь  нулимс унагаж харагдсан.  Жилийн дөрвөн улирлын турш мал сүргийнхээ төлөө зүтгэсээр өөрийн биеэ мартдаг малчиддаа  төрөөс малчдын талаар баримталж байгаа бодлого, орон нутгын шийдвэр, мэдээ, мэдээлэл хүргэж, урлаг соёл, эрүүл мэндийн  арга хэмжээнд хамруулах  зорилгоор “Буман төл” малчдын зөвлөгөөнийг Цагаан-Уул сумын ЗДТГ-аас санаачлан гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд  зохион байгууллаа.   Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум  энэ жил түүхэндээ анх удаа буман төл хүлээн авч байна.  Сувдан цагаан хонин сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг манай  сумын хувьд усан могой жилийн хавар нэг буман төл энх бойжуулж чадвал  гурван буман малтай болж Монголын хамгийн олон малтай сум  болох боломжтой юм.  Энэхүү баярт үйл явдалаа  угтан зохион байгуулсан зөвлөгөөнд баг тус бүрийн  гурван үеийн төлөөллөөс бүрдсэн 300 гаруй малчин хамрагдаж  номын дуу сонссон юм.  Малчдад холбогдох хууль,  эрхзүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд болоод төрөөс баримтлах бодлого, орон нутгийн зүгээс анхаарч байгаа асуудлууд, цаг үеийн  мэдээлэл хүргэсэнд малчид талархалтай хандаж байлаа. Мөн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар,  Мал эмнэлэг ариутгалын лабориторын удирдлага мэргэжилтнүүд энэхүү зөвлөгөөнд оролцож илтгэл мэдээлэл тавьлаа.  Цагаан-Уул сумын малчид жилдээ 7 орчим тэрбум төгрөгийн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүдэг. Хэрвээ энэхүү долоон тэрбумын түүхий эдэд боловсруулалт хийвэл энэ тоог 2 дахин нэмэгдүүлэх боломж байгааг хэлж байна.
Мал төрийн хамгаалалтад үржих учиртай. Төрөөс малчиддаа үзүүлж байгаа ээл ивээл ч энэ хэрээр багадаагүй. Үүнийг дагаад  өндөр хариуцлага малчдын нуруун дээр ирж байгаа юм. Малчин гэдэг бол мэргэжил, ажлын байр мөн нүүдлийн соёл иргэншилийг улбаалан өвлүүлэгч гэдгээрээ үнэ цэнэтэй, өндөр хариуцлагатай ажил.
Иймээс өнгөрсөн үед бүтээсэн соёлын улбааг түүчээлэн орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг болсон гэдгийг орон нутгийн удирдлагууд  хэлж байна
Гурван үеийн төлөөлөл оролцсон энэхүү зөвлөгөөнөөс малчид 9 зүйл бүхий уриалга гаргалаа.  100 хувь хоршоожсон сум болох, Тэмээн сүргээ тэтгэх, түүхий эдээ тодорхой хэмжээнд боловсруулаж худалдаалах, эх болсон байгалиа онгон дагшин өвлүүлэх зэрэг агуулгатай уриалгаас гадна малын эрүүл мэнд, малчдын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд ч асуудлыг хандуулсан  зүйлс баталсан юм.
Энэ үеэр мөн энх төлчид тодорсон юм Оросоон Мөнхбат, Аюушийн Пүрэвжав, Цээпилмаагийн Бүд  нарын төлөөлөгчид  “Энх төлчин”-ий туузаа гардсан бол  Агар багийн малчин С.Гансүх Тосон багийн малчин Г.Хаянхярваа, Өвгөд багийн малчин п.Баянмөнх нар “Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан” шагнал гардаж энгэрээ алтан медалиар мялаалгалаа.  Мөн  “Хөвсгөл аймгийн Засаг даргын жуух бичиг”-ээр      д.Махбал, Г.Оюунбаатар, А.Пүрэв-Очир нар шагнагдлаа.  Энэ мэт шагналын хур буусан үйл явдал болсонд малчдын сэтгэл тэнүүн байна.
“Буман төл” зөвлөгөөний үеэр аймгийн ЭМГ аас нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд уригдан үзлэг оношлогоо үнэ төлбөргүй хийсэн бол 80 жилийн түүхтэй хөгжимт драммын  театрын  уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж “Уранхас” сонгодог тоглолтоо өргөн барьсан нь үзүүштэй сайхан зүйлийн нэг байсан гэж малчид  онцлон хэлж байсан юм. Туршлагатай малчдынхаа сургаалийг сонсож залуу малчдынхаа бодлыг тунгаасан  орон нутгийн удирдлагууд ирэх жилүүдэд энэхүү зөвлөгөөнийг  бүсийн хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм.


“Бумантөл” анхдугаарзөвлөгөөнд оролцогчид батлав