Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Цагаан-Уулын найрагч ирээдүй”
“Цагаан-Уулын найрагч ирээдүй”
Нийтэлсэн: 4 жил өмнө

Яруу найраг хүүхэд хоёр угтаа нэг л зүйл. Аль алинд нь  худал зүйл гэж үгүй. Өөрийнхөө гэгээн тунгалаг оршихуйг тунхаглаж явдаг анир цагаан ертөнц бол хүүхэд хийгээд яруу найраг.  Тэр тусмаа яруу найргийн тэнгэрлэг оршихуйтай  нөхөрлөсөн хүүхдүүд шиг ариун болоод ер бусын дагшин ертөнц үгүй. Тэгвэл Цагаан-Уул сумын хүүхэд багачууд оюун сэтгэлгээний бурханлаг орон зай яруу найрагтай нөхөрлөж байна.
Сумын Засаг даргын орлогч Э.Эрдэнэцэцэг шүлэг яруу найрагт сонирхолтой сурагчдын дунд “Яруусал” дугуйлан ажиллуулж эхэлсэн байна.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авъяас хөтөлбөрийн хүрээнд 12 жилийн ахлах сургуульд хичээллэж байгаа олон дугуйлангийн нэг нь тус “Яруусал” дугуйлан юм.
“Яруусал”  дугуйлангийнхан  12 жилийн ахлах  сургууль болон сумын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.   “Бид сумын иргэд биш дэлхийн иргэд” уриан доор эрт эдүгээгээс яруу сэтгэлгээг тунхаглаж ирсэн найрагчдын бүтээлүүдтэй танилцаж өөрсдийн шүлгэн хүлгээ уралдууллаа.  Дэлхийн яруу найргийн өдөр буюу  гуравдугаар сарын 21-нд болсон “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадмуудад нийтдээ 100 гаруй сурагчид оролцсон байна.
Наадмын дүн гарахад “Хүрэл тулга”-ын тэргүүн байрт  9-р ангийн сурагч Т.Сэнгэбаяр, дэд байрт 10-р ангийн сурагч С.Пүрэвжал,  гутгаар байрт 11-р ангийн сурагч Б.Оюунжаргал нар орж өөрсдийн бүтээл туурвилаа үнэлүүлсэн бол уран уншлагын “Уран жиргээ” наадамд  2-р ангийн сурагч Д.Даваадэжид тэргүүлж тод магнай торгон жолоо өргүүллээ. Удаах байруудад 4-р ангийн сурагч Т.Бямбанаран, М.Майдарсүрэн нар орж  яруу сайхан уншихын ид хавийг гайхууллаа.  
Мөн шүлэг яруу найраг сонирхогч багачууд хүрээгээ тэлж зэргэлдээх сумынхаа  андуудтай хамт  найргийн түүдэг өрдлөө.  Ерөнхий боловсролын сурагчдын дунд уламжлал болгон зохиогддог “Тэс” бүсийн  хүүхдийн урлагийн наадам энэ жил  яруу найргийн төрлөөр бүл нэмж  Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын Хотогойд  жаалууд “Яруусал” нэрийн доор шүлэг хэлэлцсэн юм.  “Яруусал” найргийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн юм.  МҮОНТ, ММ агентлагийн нэвтрүүлэгч СГЗ Бямбаа, сэтгүүлч яруу найрагч Сарантуяа нар хүндэт зочноор уригдан ирж шүүн тунгаасан байна. “Яруусал” наадмын тод магнайд  10-р ангийн сурагч  Лүндээдорж шалгарч алтан медаль гардсан бол удаах  байруудад Сувдмаа,      9-р ангийн сурагч О.Мягмаржав  нар орлоо.  Улаанбаатар хотоос уригдан ирсэн уран бүтээлчид хүүхдүүдтэй уулзалт өдөрлөг хийж найрагт дурлахын гайхам сайхан болоод  уран бүтээлч хүний ертөнцийг нээж ярилцлаа.
Шүлэг ойлгож түүнийг бүтээнэ гэдэг их хувь заяа. Нялх ногооны үнэр, зуны бороо, намрын хярууны тухай гэгээн бодол тээж өснө гэдэг сайхан. Шүлэгч хүнээс хэзээ ч муу бодол, муухай үйлдэл гардаггүй. Чухамдаа Цагаан-Уулчуудын ирээдүй хойч болсон хүүхэд багачууд яруу найргийн тэнгэр Янжинлхамын ивээл доор ургаж байна. Эх орноо хайрласан сэтгэлийн илэрхийллээ хүүхдүүд шад мөрөөр тэрлэж байна. Үүнд сурагчидаа найрагт хайртай болгон төлөвшүүлж байгаа  багш нар тэр дундаа Л.Баттулга, Д.Эрдэнэхүү, Б.Цолмонтуяа, Б.Мөнхцолмон нарын хувь нэмэр их билээ.
Шадарвангаар овоглосон хотогойд жаалууд Монголын яруу найргийн ирээдүйд цахиур хагалах мөч ойрхон буй за.