Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж байна гэлээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж байна гэлээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажилтай зарим байгууллагад танилцсан дүнг сонслоо.

Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилтай танилцах Ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь УИХ-ын дэд дарга М.Энхболд, гишүүдэд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороонд ажилласан талаарх мэдээллийг УИХ-ын дэд дарга М.Энхболд танилцууллаа.

Сонгуулийн дараа сонгогчдоос санал гомдол, шүүмжлэл ирдэг. Иймд энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажил ямар байгаа болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс ямар хэлбэрээр санал авах талаар гишүүдийн зүгээс тодруулж байлаа. Мөн сонгогчдын ирц жил бүр буурч байгаагийн шалтгааныг судлаж үзсэн эсэхийг асуусан юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж 1896 хэсгийн хороо буюу санал авах байр бэлэн болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 17,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 15,8 тэрбум төгрөгийг УИХ-аар баталсан. Одоогоор аймаг, сум, баг руу төсвийн хувиарлалт хийгдээгүй байгаа гэсэн хариултыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өглөө.