Эрүүл цус-эерэг хандлага аян

2018 онд 16-59 насны хүн амыг "Бэлгийн замаар дамжих халдвар"ын илрүүлэг үзлэгт 75 түүнээс дээш хувиар хамруулах, ДХВ, ДОХ, БЗДХ-ын цогц мэдлэгийн түвшинг 30 хувьд хүргэх, урьдчилан сэргийлэх аргыг дадал болгоход хувь хүн бүрийн оролцоог бий болгох ажлыг байгууллага хамт олны оролцоонд тулгуурлан хамтран хэрэгжүүлэх зорилтын хүрээнд "Эрүүл цус-Эерэг хандлага" аян зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2018-02-14-ний өдрийн А/106 дугаар захирамжийг хэрэгжүүлэн ЗДТГ-аас Сум дундын эмнэлэгт туг, тайлангийн хамт гардуулан өглөө. Та бүхэн ажлын өндөр амжилт хүсье.