ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ТАНИУЛГА, ДАДЛАГА ХИЙСЭН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339,340 дүгээр, 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах сургалтыг Засаг даргын тамгын газрын дарга Т.Мөнхбаяр “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр, Сумын ерөнхий зориулалтын мэргэжилийн ангийн дарга бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Одгэрэл “Газар хөдлөлт гэж юу вэ?” сэдвээр, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн дүрэм, үүрэг чиглэлийн талаар,   СДЭ-ийн ерөнхий эмч Ц.Булгаа “Гамшгийн үеийн осол гэмтэл” сэдвээр сургалт, таниулгыг  хийлээ. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1600 цагт улс орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагыг сумын хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.        

            Хүүхдийн 1-р цэцэрлэгийн 16 албан хаагч, 66 хүүхэд, 2-р цэцэрлэгийн 19 албан хаагч,  42 хүүхдийг цэцэрлэгийн “Аюулгүй цугларах талбай”-д гарган багш ажилчдын аранзны иж бүрдлийг шалгаж заавар зөвлөмжийг өглөө.                                           

Сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заагдсны дагуу сумын “Аюулгүй цугларах талбай”  ЗДТГ-ын урьд талбайд ЗДТГ-ын 37, ЕБС-ийн 63, СДЭ-ийн 12 өвчтөн, 21 ажилтан, “Галт дулаан” ХХК-ны 30, ХААН банкны 4 ажилтан нийт 167 иргэн ТАХ-чдыг жагсааж бэлэн байдлыг шалган аранзны үзлэгийг иргэн, албан хаагч бүрээр хийж ЗДТГ-аас өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Үүнд:

I байр -    Х. Баярцэцэг /ЕБС-ийн багш/

II байр -   А.Хашбат /ЕБС-ийн жижүүр/

III байр -  Г.Дагиймаа /ЕБС-ийн тогооч/

Аюулгүй цугларах талбайд иргэд цугалсан байгаа нь

Аранзны үзлэгт бэлдэж байгаа байдал

аранзны үзлэгт