Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ЗАСАГ ДАРГА Д.ТҮМЭНБАЯР: МАЛ, МАЛЧИН ХОЁР МАНАЙ СУМЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ
ЗАСАГ ДАРГА Д.ТҮМЭНБАЯР: МАЛ, МАЛЧИН ХОЁР МАНАЙ СУМЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ
Нийтэлсэн: 2 жил өмнө

Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Юуны өмнө Засаг даргын  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт таны сэтгэлд хэр хүрч байгаагаас яриагаа эхэлье.

-Сайн байна уу. Сайхан зусч байна. Энэ жил хавар эрт болж мал урд жилүүдээс харьцангуй эрт ногоо идлээ. Сумын засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна гэж үзэж байгаа. Тухайлвал сумын төвийн иргэдийн хүн амын ундны усны асуудал олон жил шийдэгдээгүй үе үеийн дарга нарын шүдний өвчин байсан гэж хэлж болно. Тэгвэл өнөөдөр сумын төвийн гүн өрмийн худгийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг 7 сая төгрөгөөр шинэчилэн засварлаж, худгийн байрыг 4 сая төгрөгөөр өргөтгөж засварласнаар худгийн усны цэвэршүүлэлт түгээлт тогтмолжиж иргэдийн ундны хэрэгцээг хангаж байна. Тэрчлэн аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн хөрөнгөөр  ус түгээх усан сан 2-ыг нэмж барьсанд иргэд талархалтай хандаж байгаа.  Түүнчлэн хоёрдогч эх үүсвэр болох зөөврөөр ундны усны хэрэгцээг хангах үйл ажиллагааг дулааны улиралд хэрэгжүүлж байна. Зөөврийн ус өртөг ихтэй байдаг нь шатахуун их зарцуулдаг техникээр тээвэр хийж байсантай холбоотой гэж үзэж энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  иж бүрэн тоноглогдсон ус зөөврийн зориулалтын авто машин авч ашигсанаар зөөврийн усны үнэ буураад байна.

                  Дараагийн нэг тулгамдсан асуудал бол хөдөө аж ахуйн салбарын асуудал байсан. Өөрөөр хэлвэл нутаг бэлчээрийн маргаантай, зөрчилтэй асуудлууд ихээр гардаг бусдын хаваржаа, намаржаа, өвөлжөөний газруудад бууж эрх ашгийг нь хохироох явдлууд гардаг байсан бол нутаг бэлчээр ашиглах сумын болон багийн журмыг боловсруулан малчин нэг бүртэй бэлчээр ашиглах гэрээ байшуулж ажилласнаар дээрх асуудлууд жил бүр багасч байна. Нөгөө талаармалыг эрсдлээс хамгаалах санг байгуулж, малын тэжээлийн ургамал тариалж эхэлсэн нь амжилттай хэрэгжиж сумын нөөцөд 200-д тн байгалийн хадлан ногоон тэжээл хуримтлуулж аваад байна. Хөдөөгийн багуудад хадлангийн талбай хашаалж байгалийн хадлан бэлтгэх нөхцөл бололцоог хангаж байна.

                  Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шурхай хүргэх чиглэлээр явуулын “Нэг цонхны үйлчилгээ”, угтах үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэд, малчдын талархлыг хүлээж байна. Мөн багийн төвүүдийг шинээр барих, их засвар хийлгэх асуудлыг шийдвэрлэж анхан шатанд төрийн үйлчилгээг хүргэх илүү боломжийг бүрдүүлж байна.

                  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах чиглэлээр биеийн тамирын задгай талбай байгууллаа. Дотуур байрныхүүхдүүдийн ширээ сандал, ор зэргийг шийдвэрлэж, 440 хүүхдийн хичээлийн байрны их засвар хийгдэж байна.

                  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр сумын эмнэлэгийн байрны их засварыг хийлгэх хөрөнгө мөнгөний асуудлыг хөөцөлдөн шийдвэрлүүлж 140 сая төгрөгөөр их засвар хийгдэж байна.   

Цагаан-Уул сумын хөгжлийн хэтийн төлөвийг та хэрхэн харж байна?

Манай сум бол  бүсийн хэмжээнд хөгжлөөрөө манлайлах хамгийн боломжтой сум гэж бодож явдаг. Яагаад гэвэл иргэднь амьдралын идэвхи санаачлага сайтай, ажилсан ард түмэн шүү дээ. Иргэн баян бол улс баян гэж  ярьдаг. Иргэд маань хөгжиж байвал сумын гол нөгжил тэр болно. Мөн түүнчлэн хүн амын тоо малынхаа тоо толгойгоор аймаг орон нутагтаа тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэх бүрэн боломж байна. Малын гаралтай түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрлэл өндөр хөгжсөн мал аж ахуйн томоохон бааз суурь бүхий орчин үеийн шинэ суурин болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Бид 2021 он хүртлэх сумынхаа мастер төлөвлөгөө боловсруулж ИТХ-р батлуулсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн төлөвлөө тодорхойлсон гэсэн үг.  Аль ч улс төрийн хүчин, хэн ч дарга болж байсан тэр төлөвлөгөөг мөрдөж чадвал манай сумын хөгжил хурдацтай явах боломж байна.

Залуу малчиддаа чиглэсэн, тэднийг дэмжсэн санаачлага гаргаж байгааг тань мэдэх юм. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлээсэй гэж хүсч байна?

-Залуучуудыг дэмжих чиглэлээр шинэлэг сайхан зүйлүүд хийхийг төлөө их л зорьж байна. Малчин гэдэг бол мэргэжил. Тэрхүү мэргэжлийг хэр сайн эзэмшиж чадсан нь өнөөдөр малаа өсгөж чанарыг нь сайжруулж сайхан амьдрах боломжтой болсон. Сумын ажилтай орлоготой залуучуудын дийлэнхи хувийг залуучууд эзэлж байгаа учраас тэр сегмэнтрүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг илрэл бол төлчдын зөвөлгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа явдал. Энэ жилийн төлчдийн зөвлөгөөн өмнөх оныхоос өргөн хүрээнд зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөрийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг аймгийн холбогдох газар, хэлтсүүд төдийгүй  тойргоос сонгогсдон Улсын Их Хурлын гишүүн, “Монголын малын эмч нарын холбоо” зэрэг томоохон байгууллагууд энэ зөвлөгөөнийг маань дэмжин ажилласан. Энэ жил 500 гаруй малчид зөвлөгөөнд оролцож малчдад нэн хэрэгтэй хууль эрх зүй, эрүү мэндийн мэдээллээр хангагдлаа. Эрүүл мэндийн нарийн үзлэг, эмчилгээнд ч хамрагдаад авлаа. Гагц мэдээлэл авах төдийгөөр зөвлөгөөн маань хязгаарлагддаггүй.  Малчдынхаа соёлын хэрэгцээг хангах  зорилгоор аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчдийн “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний тоглолтыг зөвлөгөөнд зориулан урьж тоглуулсанд иргэд маань баяртай байгаа.

 

Өнгөрсөн онд хийгдсэн онцлох ажлуудаасаа дурьдвал?

- Өнгөрсөн хийгдсэн гол ажил гэвэл малыг эрсдлээс хамгаалахад зориулж ногоон тэжээлиыйг орон нутагтаа тарьж туршсан явдал байлаа. Орон нутгийн хөгжлийн сангаас 21 сая, Сум хөгжлийн сангаас 25 сая төгрөгийн зээл олгож 100 га талбай хашаалан 35га-д тариалалт хийж хангалттай ургац хурааж авсан. Энэ ажлаараа иргэд болон бусад ААНэгжүүдэд манай суманд тэжээлийн ургамал тариалж болно гэдгийн нотлон харуулах зорилготой байсан. Энэ жил тариалах талбайн хэмжээ нэмэгдэж тариалан эрхлэх иргэдийн сонирхол эрс олширсон байгаа. Энэ бол амьдралын эх үүсвэр болсон мал сүргээ эрсдэлгүй тогтмол өсгөх хамгийн том боломжийг сумандаа шийдэж байгаа асуудал юм. Энэ мэт шинэ санаачлага өрнүүлж орон нутгаа хөгжүүлэх өрнүүн их ажилд  иргэдтэйгээ хамтран зүтгэвэл амжилт ойрхон байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

  • Энэ завшааныг ашиглан нутгийнхаа зон олонд юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлж хотол түмнээрээ хөгжлийн төлөө хамтдаа алхая гэж хэлье.