Морин жилд 750 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв

Морин жил  Цагаан-Уулчуудын хувьд бүтээн байгуулалтын төвөргөөнтэй цаг хугацаа байлаа. Эдгээр ажлуудаас томоохон хөрөнгө оруулалтыг дурьдвал 2014 оны сумын ОНХС-ын 315 сая төгрөгөөр 14 ажил хийгдсэн бол Улсын төсвөөр  280 сая төгрөгийн 3 их засвар, Аймгийн ОНХС болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийн хамтарсан 60  сая төгрөгийн их засвар хийгдэж дуусаад байна.  Мөн тоног төхөөрөмж, жижиг хэмжээний засваруудад хөрөнгө оруулалт татсанаар нийтдээ 750 гаруй сая төгрөгийг Цагаан-Уулчууд үр дүнтэй зарцуулсан байна.