Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Цагаан-Уул сумын ЗДТГ ажил үйлсээрээ манлайлав
Цагаан-Уул сумын ЗДТГ ажил үйлсээрээ манлайлав
Нийтэлсэн: 2 жил өмнө

Энэ онд болсон аймгийн “Удирдах ажилтаны зөвлөгөөн”-ий үеэр Цагаан-Уул сумын ЗДТГ-ын ажил уйлчилгээ нийт сумдууд дундаас 3-т үнэлэгдэн шагнагдсан. Өмнөх онуудад хойгуур үнэлэгдэж байсан ажлынхаа үзүүлэлтийг ахиулж чадсан энэ хамт олны талаар дурьдахгүй өнгөрч чадсангүй. Тус сумын ЗДТГ нь төр, захиргааны бусад байгууллагуудтайгаа нягт хамтран ажилладаг бөгөөд үүний нэг жишээ бол “Явуулын нэг цонхны үйлчилгээ” байлаа. ЗДТГ, Соёлын төв, номын сан, СӨББ, СДЭ болон ОНӨАТҮГ-ууд, банк санхүүгийн байгууллагууд хамтран нэг баг болж зун, намрын улирлуудад малчид олноор нутаглаж байгаа газруудад хүрч дээрх байгууллагуудаас иргэдийн авч болох бүхий л үйлчилгээг хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл малчид төрийн үйлчилгээг сумын төв орж биш гэрийнхээ гаднаас авах боломжийг бүрдүүлэхийн тулд  төрийн албан хаагчид майханд конторлож ажилладаг гэсэн үг юм. Улсын бүртгэл, гоожин үнэт цаасаа авах, татвараа төлөх, тэтгэвэрээ авах, халамжийн үйлчилгээ хүртэхээс эхлээд хүүхдийнхээ вакцинийг хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээнд  хамрагдаж  хүүхдээ явуулын цэцэрлэгт ч өгөөд амждагтаа иргэд  баяртай байдаг байна. Нэг удаа нэг цэгт баг болон ажиллахад 15-20 орчим төрийн албан хаагч явдаг бөгөөд ийм байдлаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд албан хэрэгцээнд зориулж фургон автомашин авчээ.  Өдөр нь төрийн үйлчилгээ авсан иргэд орой нь нийтийн цэнгээнт бүжигт орчихно. Тухайн нэг цэг дээр 2-3 хонож ажилладаг тул өдрөөр эмчилгээ хийлгээд амжчихна. Энэ мэт “Явуулын нэг цонхны үйлчилгээ” малчдын талархлыг хүлээсэн цогц үйл ажиллагаа болж байна. Гол нь тэр бүр сумын төв орж чаддаггүй цаг зав муутай малчид гэрийнхээ гаднаас төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүссэн албан хаагчаасаа тавтай тухтай авдаг болсондоо  олзуурхдаг байна.

Явуулын нэг цонхны үйлчилгээ бүх багуудад очихдоо иргэн нэг бүрд сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэхийг зорьдог  гэж байлаа. 

Цагаан-Уул сум хөдөөгийн 5 багтай бөгөөд өнгөрсөн оны ОНХС-ийн хөрөнгөөр бүх багийнхаа төвүүдэд “Иргэний танхим”  байгуулж, эмчийн байртай болгожээ. Хөвсгөл аймгийн нийт багууд дундаас Цагаан-Уул сумын Шарга баг ажил үйлсээрээ манлайлж дэд байрыг эзэлсэн амжилтыг үзүүлж чаджээ.

Энэ жил түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа СДЭ ч мөн эх нялхсын эндэгдэлгүй ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээрээ  аймагтаа 3-р байр эзэлсэн амжилттайгаар морин жилийг үдэж  байна.