Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Цагаан-Уул сумын өвс тэжээлийн фонд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо
Цагаан-Уул сумын өвс тэжээлийн фонд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо
Нийтэлсэн: 2 жил өмнө

Цагаан-Уулчууд  социалист нийгмийн үед ашиглаж байсан томоохон бүтээн байгуулалтуудаа зах зээлийн шуурганд тарааж дуусгалгүй авч үлдэж чаджээ. Тэдгээр бүтээн байгуулалтын нэг бол 1500 тонны багтаамжтай агуулах, 800 тонны багтаамжтай сараалж бүхий өвс тэжээлийн  фонд. Цаг хүндэрсэн үед ойролцоох сумдыг өвс тэжээлээр хангах гол нөөц цэг болж байсан тус фондыг  2014 онд бүрэн засварт оруулж бүрэн хүчин чадлаар нь  ашиглах боломжтой болсон байна.  Аймгийн ОНХС-аас 30 сая төгрөг, “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслөөс 30 сая төгрөг,  нийт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Бүрэн засварт орж “будаг нь ханхалсан” өвс тэжээлийн фондод өнөөдрийн байдлаар цаг хүндэрсэн үед ашиглахаар  120 гаруй тонн өвс тэжээл нөөцөлсөн  байгаа аж. Үүгээр  Цагаан-Уулчууд хаврыг ажралгүй давна гэж байна.

 Өнгөрсөн жилээс эхлэн Хужирт багийн Хуримтын хөндийд  30 га газрыг сумын ОНХС-ын хөрөнгөөр  хашч хамгаалснаар иргэд, аж ахуйн нэгжүүд малын ногоон тэжээл тариалах боломж бүрдсэн. Хоёр дохь жилдээ тариалалт амжилттай хийгдсэн нь цаашид энэ чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтойг харуулж байна гэж тус сумын мэргэжилтнүүд  болон тариаланчид хэлж байна. Хорин жил атаршсан Хуримтын хөндийд ийнхүү ногоон тэжээл соёолж  эхэлсэн нь тус сумын ололт амжилтын нэг гэхээс аргагүй. Тэжээл тариалах ажил сайн хийгдсэнээр өвс тэжээлийн фондод нөөц татах ажил хөнгөвчлөгдөнө тэд гэж үзэж байгаа юм.

 Хөвсгөл аймгийн сумдууд дотроос хамгийн их багтаамжтай өвс тэжээлийн фондоо  өвөлжилтийн бэлтгэл хангуулах  ажлын хүрээнд  төрийн албан хаагчид хамтран цэвэрлэж Аймгийн онцгой байдлын комисст хүлээлгэн өгсөн. Сумын  удирдлагууд энэхүү байгууламжийг  Онцгой байдлын ерөнхий газрын харъяа өвс тэжээлийн фонд болгон өргөжүүлэхээр   ажиллаж байна. Ингэснээр цаг хүндэрч, зам даваа хаагдсан үед бүсийн сумдуудад хугацаа алдахгүй өвс тэжээл татах боломж бүрдэх юм.

Цаашид нэгэнт засварлаж сайжруулсан фонддоо иргэд ч өвс тэжээлээ хадгалуулж болох бөгөөд  энэ хаврын хувьд   малчиддаа   нөөцөөс зах зээлийн үнэлгээнээс  харьцангуй хямд үнээр өвс, тэжээл олгох  боломжтой  гэж ЗДТГ-ын дарга Т.Мөнхбаяр хэллээ.