Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Бэлчээрийн доройтол малчдын сэтгэлийг түгшээж байна
Бэлчээрийн доройтол малчдын сэтгэлийг түгшээж байна
Нийтэлсэн: 2 жил өмнө

Мал өсөх нь нэг талдаа сум орон нутгийн хөгжил, иргэдийн  амжиргаанд хэрэгтэй боловч бэлчээрийн доройтол малчдын өмнө тулгарч байгаа гол асуудал болсоор байна. Иймээс  мал өсөхийн хэрээр бэлчээрийн нөөцөө шинэ менежмэнтээр зохион байгуулах шаардлага тулгарч байгааг хөдөөгийн таван  багийн Засаг дарга нар онцолж байна.  2013 онд  Цагаан-Уул сумын ИТХ-аас “Сумын бэлчээр ашиглах журам” батлан  багийн Засаг дарга нар сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь асуудлыг бага боловч шийдвэрлэх гарц болж байгаа юм. Цаашид тус журмыг улам боловсронгуй болгон малчин нэг бүртэй гэрээ байгуулж  тухайн журмыг хатуу мөрдүүлж ажиллахаар төлөвлөж байгааг сумын Засаг дарга Д.Түмэнбаяр дуулгав. Монгол улсын  5 аймаг, 15  суманд  хэрэгжиж байгаа “Зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөл”-ийн үр шим Цагаан-Уул суманд дэлгэрсээр байгааг дурьдах нь зүйтэй. Тус төслийн хүрээнд малчдийн 8  бүлэг байгуулагдаж бэлчээрээ зөв зүйтэй ашиглах сургалт, арга зүйгээр хангагдаж байна.  Үүнээс Орхи, Оглог, Хорин хужир, Хүрмэн бүлгүүдийн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж  байгааг төслийн зохицуулагч хэлсэн. Мөн Хөвийн гавд ус нөөцлөх байгууламж, Агар багт хээлтүүлэгчийн өвөлжөө, хадлангийн хөцөө, булгийн эхүүдийг хашч хамгаалах ажлыг төслийн хүрээнд иргэдийн бүлэг санаачлан хийж хэрэгжүүлжээ.  Бэлчээрийн доройтлыг бууруулах зорилготой энэхүү төслийн хүрээнд нийтдээ 92,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт Цагаан-Уул суманд хийгдсэн бөгөөд  ажлынхаа үр дүнгээр улсын хэмжээнд  тус  сум тэргүүлж төслийн зохицуулагч Д.Мөнхбат шилдэг ажилтанаар шалгарчээ.