Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Мөнх-Очир ИТХ-ын дарга88596955
Засаг дарга
Б.ДорждагваЗасаг даргын орлогч99621992
Д.ДарамжавЗДТГ-ын дарга99504864
Н.НавчааДотоод ажил хариуцсан түшмэл99503362


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Цагаан-Уул” омогийн хонь бүртгэгдсэнээр малчдын амжиргаа дээшилнэ
“Цагаан-Уул” омогийн хонь бүртгэгдсэнээр малчдын амжиргаа дээшилнэ
Нийтэлсэн: 2 жил өмнө

Өнгөрсөн жилд Цагаан-Уул сумын мал аж ахуйн салбарт  орон нутгийн түүхэнд тэмдэглэхээр онцгой үйл явдал цөөнгүй тохиосны нэг бол “Цагаан-Уул” омогийн хонийг улсын санд бүртгүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн явдал  байлаа. ХААИС-ийн багш, эрдэмтдийн хамтарсан баг судалгааны ажлаа  жилийн турш хийсэн бөгөөд  энэ хонин жилд  албан ёсоор үр дүнг нийтэд зарлах үйл ажиллагаа болох юм.  “Цагаан-Уул” хонийг омог болгон бүртгүүлснээр нэгж хонин толгойн зах зээлийн үнэлгээ дээшилж малчдын амжиргаа сайжрах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Цагаан-Уул сумын бэлчээрийн ургамал, мал маллах арга, аргачилгаа, малын үүлдэр угсаа зэргээс шалтгаалж хонин сүргийн махны чанар, амт, нэгж малын амьдын жин өндөр байдаг онцлогтой. Энэ онцлогийг судлан баталгаажуулахад зориулж сум хөгжилийн  сангаас 10 сая төгрөгийг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болно.