Цагаан-Уул сумын 2 дугаар цэцэрлэг

Хүүхэд бүрт эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх зорилгоор  амны хөндийн эрүүл ахуй, гарын ариун цэвэр, гараа хэрхэн зөв угаах талаар  135 эцэг эхэд  зөвлөгөө, сургалт зохион байгууллаа.         2019 оны 5 дугаар сард СДЭ-ийн эмч нартай хамтарч амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмчлэн эрүүлжүүлэх ажил хийгдэж  тухайн өдөр ирсэн 96 хүүхэд үзлэгт хамрагдаж шүдний өвчлөлтэй 66 хүүхдийн  шүдийг үнэ төлбөргүй эмчилж эрүүлжүүлсэн.

1-2 сард шагайн болон уламжлалт наадгайн сарын аян өрнүүлэн хүүхэд бүрт уламжлалт тоглоом наадгайг заан сургаж мөн багш ажилчид тоглоом наадгайн төрлийг нэмэгдүүлж олшируулан ажиллаа

аа

а

         Сургалтын  шинэчилсэн хөтөлбөрийн агуулгын хүрээнд  орон нутаг, байгууллагын үзэл баримтлалд тулгуурлан  9  сэдвийн дор цэцэрлэгийн нэгдсэн хөтөлбөр боловсруулагдсан.  Багш бүр өдөр тутмын хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаагаа хуваарийн дагуу чанартай зохион байгуулан ажиллаж байна.

        

Байгууллагын Хүүхэд хамгаалалын багаас 3 дугаар сард “Төгс Баян Хүрээ” ХХК  ХАБЭА-н  сургалт, зөвлөх, үйлчилгээн  анхан шатны сургалтанд  багш ажилчдыг хамруулж  “Батламж” авснаар ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгтэй болсон .

Эцэг эхчүүдэд улирал бүр сургалт зохион байгуулан ажиллаж байна. Үүнд “Хүмүүжлийн эерэг аргууд, “Хүн байхын учир”,  Тогтвортой хөгжлийн бодлого, “Хүүхдийн хүмүүжлийн ялгаа” зэрэг сургалтуудыг зохион байгуулсан.

Хөвсгөл аймаг 2018-2019 оны хичээлийн жилийг “Дэлхийн жишигт нийцсэн боловсролд бие даан суралцах, түүнийг олж авах гол хэрэгсэл болсон эх хэл, англи хэл, мэдээллийн технологийн чадвар, хэрэглээг эрс дээшлүүлэх жил хэмээн нэрлэсэнтэй холбогдуулан монгол бичгийн сургалтыг зохион байгуулж ажилласан. Мөн ажилчдын дунд Эх хэл- бичиг олимпиадыг зохион байгуулсан.