
ЦАГААН-УУЛ СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД
Байгууллагын гадаад орчны тохижилт
-
Гадаа тайлбайн хүүхдийн тоглоомыг бэхлэж суурилуулсан. Хөл бөмбөгийн талбайг шинээр хийж тохижуулсан.
-
Бүлгийн эцэг эхчүүд багш нар хамтран тоглоомын талбайд “Эко” тоглоом хийж суурилуулсан.
-
Гадна талбайд вандан сандал хийж, явган хүний зам шинээр хийсэн.
-
Цэцэрлэгийн уурын зуух болон бусад эзэмшил газрыг хашиж модон хашаа барьсан.
-
“Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр 20 ш хайлаас тарьж ургуулсан.
-
Цэцэрлэгийн ногоон орчинг нэмэгдүүлэх зорилгоор 8 төрлийн мандлын цэцэг тарьж ургуулсан.
-
Ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж байгуулсан, мөн усны машины зогсоолыг эрэгтэй ажилчид хийж гүйцэтгэсэн.