Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль

2018 оны 09 дүгээр сарын 10-наас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэгтэй хамтран Цагаан-Уул суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг АОБГ, АЗӨСТ, АЭМГ, АХХААГ, АУЗХ-той хамтран аймгийн хэмжээнд бие даан анх удаа суманд зохион явууллаа.

Гамшгаас хамгаалах штабын байранд сумын онцгой комиссын гишүүд аймгийн Онцгой байдлын ажлын албанаас өгөгдсөн 4 цагийн байдал ( Тарваган тахал өвчин, объектийн түймэр, боом өвчин, зуд ) дээр ажиллаж, албад, бүлгүүд тус тусын шийдлийг танилцуулж, илтгэлийг тавилаа.

Газар хөдлөлтийн үе дэх иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж, нүүлгэн шилжүүлэх хуаран дээр цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчид, сумын төвийн иргэд, нийт 149 иргэд, хүүхдүүдийг авчирч хуаран дээр байрлуулж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд бэлдсэн хичээлийн байранд хичээлийг зааж, иргэдийг мөн бэлдсэн байранд байрлуулж ажиллалаа.

Нүүлгэн шилжүүлэлтийн хуаранд байрлан үйл ажилллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, 1, 2 дугаар хүүхдийн цэцэрлэгүүд, Сум дундын хүн эмнэлэг, Мал энмэлэг, банк, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн Гал түймэр унтраах, эрэн хайх аврах бүлэг, Механикжуулсан бүлэг, Эрүүл мэндийн бүлэг, Хэв журам сахиулах бүлэг, Анхны тусламжийн бүлэг зэрэг албад, байгууллагуудын үйл ажиллагаатай аймгийн Онцгой байдлын албаны ажлын хэсэг танилцаж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын хаалтын үйл ажиллагаанд албад, мэргэжлийн анги, байгууллагууд бүрэн жагсаж, сургалтын үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган ажилласан албан хаагч, байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Аймгийн онцгой байдлын албаны ажлын хэсгээс өгсөн нийт үнэлгээгээр гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын үнэлгээ 92.3 %-тай үнэлэгдлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаанд нийт 299 иргэн хамрагдсан. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион  байгуулагдснаар сумын иргэд, албан байгууллагын ажилчид, албан хаагчид, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, онцгой комиссын гишүүдэд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг хангаж, иргэд төрийн албан хаагчдын оролцоо хамтын ажиллагаа, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж аливаа гамшгийн үед хэрхэн ажиллах, хэрхэн шийдвэр гаргах зэргийг зааж сургасан, өргөн хэмжээний мэдлэгийг түгээсэн, үр өгөөжтэй сургалт болсон гэж дүгнэж байна.