Улсын сэтгэх чадварын 16-р олимпиад

Улсын сэтгэх чадварын 16-р олимпиад Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж Б.Отгонцэцэг ахлагчтай Н.Цэцэндэмбэрэл Г.Анхцэцэг багш нарын маань хамтарсан "Духа" баг Хөвсгөл аймгаа төлөөлөн оролцож улсад 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртсэн бахархам сайхан амжилт үзүүллээ. Хөдөлмөрч, бүтээлч, зүтгэлтэй, сэтгэлтэй та нараараа бахархахгүй байхын аргагүй. Багш нараа амжилт гаргахад бүхий л талаар үргэлж тусалж дэмжиж байсан бүх багш нартаа, захирал Г.Тунгалаг тандаа, сургалтын менежер Х.Мөнгөнтуяадаа бүгдэд нь баяр хүргэе. Бас дахин олон олон бахархам амжилт дагуулах болтугай