МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2017.04.12-НЫ 112-Р ТОГТООЛЫН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА “ ЭЛЭГ БҮТЭН – МОНГОЛ “ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ШАТНЫ НЭЭЛТ

“ Элэг бүтэн Монгол “ үндэсний хөтөлбөрийн нээлтийг ЭМГ-аас ирүүлсэн удирдамжийн дагуу  2018.04.11-д сумын Соёлын төвд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд ЗДТГ , СДЭ , ЕБС , Галт дулаан ХХК-ий нийт 300 гаруй төрийн албан хаагч , ажилтан , ахлах ангийн сурагчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг сумын Засаг дарга , ЭМЗ-ийн дарга Д.Түмэнбаяр нээж үг хэлэв. Нийт хүрэлцэн ирсэн иргэд Монгол Улсын Төрийн дуулал сонсч , төрийн дууллаа  дуулцгаан төр засгийн бодлого шийдвэрийг талархан хүлээн авлаа. ЕБС-ийн авъяаслаг хүүхэд багачууд хөгжмийн багштайгаа хүрэлцэн ирж , ая дууны мэнд өргөж ахмад үеийн төлөөлөл , төрийн албанд он удаан жил ажилласан одоогоор сумын ахмадын холбооны даргаар ажиллаж байгаа Ж.Түмэндэмбэрэл үг хэлж , олон нийтийг тус хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин оролцож , өөсдийнхөө эрүүл  мэндэд сайтар анхаарах , архи тамхины хор хөнөөлөөс хол байхыг зөвлөв.              Мөн “ Элэг бүтэн Монгол “ хөтөлбөрийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор хөдөөгийн багуудад уг нээлтийн үйл ажиллагааг багийн ИНХ , багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулах санал санаачлагыг 6-р багийн дарга Д.Мөнх-Очир гарган өөрийн багт уг үйл ажиллагааг ирэх 5 дахь өдөр зохион байгуулахаар тогтов. “ Элэг бүтэн Монгол  үндэсний хөтөлбөрийн 1-р үеийн үзлэг шинжилгээнд байгууллагын ажиллагсадыг бүрэн хамруулсан Галт дулаан ХХК , ЕБС , СӨБ-1 –ын хамт олныг шалгаруулан ЭМЗ-өөс шалгаруулан шагнаж урамшууллаа. Нийт оролцсон иргэдээс шинжилгээнд хамрагдах насны 113 хүнээс шинжилгээ авсан. СДЭ-ийн эмч мэргэжилтнүүд  , ажилтнууд хамтран баг болж амжилттай ажиллав.