2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУХАЙ

2 дугаар цэцэрлэг нь Хөвсгөл аймгиин засаг даргын  2017 оны 7 сарын 28-ны өдрийн  Б/41 тоот захирамжаар байгуулагдаж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн.  Тус цэцэрлэгт  2-6 хүртлэх насны  130 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Одоо19  багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн хөгжих, төлөвших, суралцах үйлийг дэмжсэн, сонголттой орчин бүрдүүлж сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр хүүхдүүдэд баяр баясгалан нэмэгдэж тэдэнд бие даасан бүтээлч байдал, зан харилцааны хувьд  эвсэг, тусархаг, хариуцлагатай, хамтач чанарууд одоогоор илрээд байна.

 

Манай цэцэрлэгийн давуу тал

“Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө”                                                                

Энэ нь орчны стандартын шаардлагын дагуу хийгдсэн. Хүүхдүүд ариун цэвэр эрүүл ахуйн  дадлыг багаасаа зөв эзэмших эхлэл болж байна.

“Урлагийн танхим”                                

Хүүхдийн авьяасыг нээж  хөгжүүлэх орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн бүхий урлагийн танхимтай

“Кофе юу цай юу”  булан                             

  Эцэг эхэд сурган хүмүүжүүлэх мэргэжлийн зөвлөгөө   өгөх  төв юм.

“Төрөл бүрийн дугуйлан”

Хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлантай.

“6 настай хүүхдийн тусгай хөтөлбөр”

Сургуулийн Өмнөх боловсрол эзэмшүүлэхээс гадна IQ хөгжүүлэх тусгай нэмэлт хөтөлбөртэй.

“Нээлттэй цэцэрлэг”

Өдөр тутмын үйл ажиллагаандаа эцэг эхийг нээлттэй урьж оролцуулдаг.  Хүүхдээ цэцэрлэг дээрээ юу хийж, юу сурч байгааг та өдөр бүр мэдэх боломжтой

Холбоо барих утас: 88449909

Page хаяг: Хөвсгөл Цагаан-Уул сумын 2-р цэцэрлэг

Мэйл хаяг: Tsagaanuulsub2@gmail.com